COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нурсултан Назарбаев, Дональд Трамп нарын УУЛЗАЛТ эхэллээ

2018 оны 1 сарын 18

Arslan.mn

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт өнөөдөр Вашингтон "Цагаан ордон"-д эхэллээ.

Удирдагчид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлын сэдвээр ярилцах аж.

Мөн Оростой харилцах харилцаа, Сирийн иргэний дайн, Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцэхээр болжээ. Казахстан улс НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг даргалах нэг сарын хугацаатай эрхийг энэ оны эхний өдөр хүлээж аваад байгаа тул Афганистан, Сири зэрэг тогтворгүй бүс нутгуудад авах арга хэмжээний талаар зөвлөлдөх юм байна.

Arslan.mn

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев АНУ-ыг өөрийн хамгийн том худалдааны түншүүдийн нэг гээд тус улсад Америктай холбоотой бизнес эрхэлдэг 500 орчим компани байгаагийн 140 гаруй нь хамтарсан компани болохыг мэдэгджээ.

Казахстаны ерөнхийлөгчийн Вашингтон дахь айлчлал гурван өдөр үргэлжлэх юм байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52556
0 эможи
keyboard_arrow_up