COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Владимир Путин: Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ

2017 оны 12 сарын 15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаа хийлээ. Энэ үеэр тэрбээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээ албан ёсоор зарласан юм. Мөн "Ялалт байгуулсан тохиолдолд эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарал хандуулан ажиллана" гэдгээ мэдэгдлээ. Одоогоор тус улсын иргэдийн 80 гаруй хувь нь түүнийг дэмжиж байгаа аж. Тиймээс ирэх оны гуравдугаар сард болох сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр боломжтой гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Владимир Путин “Миний бие ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ. Хэдий тийм боловч Орос орны эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд хүчин зүтгэж байгаа бусад нам, хөдөлгөөнүүд намайг дэмжинэ гэдэгт найдаж байна. Мөн ард иргэдийнхээ итгэлийг хүлээнэ гэдэгт найдаж байна” гээд “Миний бодлоор өнөөгийн ОХУ-ын эдийн засгийн, улс төрийн нөхцөл байдал өрсөлдөх чадвар хэрэгтэй байна. Учир нь өрсөлдөөн байгаа цагт илүү тэнцвэртэй улс төрийн тогтолцоо бий болох болно. Тиймээс улстөрийг өрсөлдөөнгүйгээр төсөөлөх аргагүй” хэмээн онцолжээ.

Мөн тэрбээр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал, ОХУ, Украйны харилцаа, ОХУ-ын баг тамирчдад тавьсан Өвлийн Олимпын хоригийн талаар байр сууриа илэрхийллээ. Ялангуяа “АНУ болон БНАСАУ хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс татгалзаж, сөргөлдөөнөө зогсоох шаардлагатай” гэдгийг онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51183
6 эможи
keyboard_arrow_up