COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Владимир Путин, Алексей Миллер нар “Gazrpom”-ийн ирэх оны зорилтыг хэлэлцэнэ

2017 оны 11 сарын 29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Gazprom” компанийн Гүйцэтгэх захиралтай ирэх оны төлөвлөгөөнийх нь талаар хэлэлцэхээр боллоо. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Владимир Путин хэд хэдэн ажлын уулзалт хийх товтой байгаа аж. Улмаар “Gazrpom”-ийн Гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзаж, тус компанийн энэ оны ажлын гүйцэтгэл, ирэх оны зорилтынх нь талаар ярилцахаар төлөвлөөд байгаа юм. Үүнээс гадна ОХУ-ын Төрийн тэргүүн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргатай Беларусийн нийслэл Минск хотод уулзахаар болжээ. Тус байгууллага 2002 онд үүсгэн байгуулагдаж байсан бол хамтын аюулгүй байдлын гэрээг 1992 онд Ташкентад гарын үсэг зуран, баталгаажуулж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50423
0 эможи
keyboard_arrow_up