COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трампын зарлигт Хавайн шүүх хориг тавьлаа

2017 оны 10 сарын 18
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Йемен, Умард Солонгос болон Венесуэл гэсэн найман улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигийг өнгөрсөн сард гаргасан билээ. Тэгвэл Чад, Иран, Ливи, Сомали, Сири болон Йемений иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосныг “ямар ч үндэслэлгүй шийдвэр” гэж АНУ-ын Хавай муж улсын Холбооны шүүх үзэж, энэ зарлигт хориг тавьжээ.
Arslan.mn
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, тус шүүхээс мягмар гарагт гаргасан шийдвэрт “Чад, Иран, Ливи, Сомали, Сири болон Йемен гэсэн энэ зургаан улсын иргэдийг нэвтрүүлэхэд АНУ-ын ашиг сонирхолд ямар хор хөнөөл учирч байгааг нотлох хангалттай баримт алга. Тэднийг АНУ руу оруулахгүй байх үндэслэлээ Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа баримттай тайлбарлаагүй учир эдгээр улсын ард иргэдийг АНУ руу нэвтрүүлэхгүй байх тухай хоригийг хүчингүй болгож байна” гэжээ. Д.Трампын энэ зарлиг нь 2017 оны 10 дугаар сарын 18-наас буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх ёстой байсан юм.
Arslan.mn
Хавайн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Цагаан ордон мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Засгийн газар энэ шийдвэрийн эсрэг давж заалдах болно. Хавайн шүүх Ерөнхийлөгч Д.Трампын Америкийн ард иргэдийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг “үгүйсгэсэн” шийдвэр гаргалаа” гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48281
0 эможи
keyboard_arrow_up