COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ГЕРМАНЧУУД Ангела Меркелийг дахин сонгох уу

2017 оны 9 сарын 22

Германчууд энэ ням гарагт улсынхаа үндэсний Парламентын гишүүдийг сонгож, Ангела Меркелийг Канцлерын албан тушаалд дөрөв дэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэрвээ тэрбээр ялалт байгуулбал санхүү, үйлчилгээний салбарт шинэчлэл хийнэ гэсэн хүлээлт олон улсад хэдийн үүсээд байна.

Arslan.mn

Германы хоёр том улс төрийн нам татварын бодлогод эсрэг байр суурьтай байгаа юм. Тодруулбал, Консерватив үзэл баримталдаг Христийн Ардчилсан холбоо “Татварыг нэмэгдүүлэхгүй” гэсэн байр суурьтай байгаа бол Мартин Шульцын тэргүүлсэн зүүний төвт үзэлт Социал Демократ нам “Дотоодын татварыг нэмэх хэрэгтэй” гэж үзэж байгаа юм. Лхагва гарагт Хамбург хотод тавьсан илтгэлдээ тэрбээр "Бид хэцүү цаг үед амьдарч байгаа учраас азаа үзэж болохгүй. Харин ч эсрэгээр тогтвортой, аюулгүй байдлыг хангах ёстой" гэж мэдэгдсэн байна.

Парламентын сонгуульд өрсөлдөж буй намуудын дэмжлэгийн хувийг "Forsa Institute" судалгааны байгууллага тооцоолжээ.

Судалгаанаас харахад Ангела Меркелийн Христийн Ардчилсан холбоо иргэдийн 36 хувийн дэмжлэгийг хүлээж байгаа нь наймдугаар сарын эхэн үеэс дөрвөн хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин тэдний гол өрсөлдөгч Социал Демократ намын дэмжлэг 23 хувьд тогтвортой хадгалагдсан хэвээр байгаа ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47307
1 эможи
keyboard_arrow_up