COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж магадгүй

2017 оны 9 сарын 06

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сард болно. Тус улсын одоогийн төрийн тэргүүн В.Путин 4 дэх удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдөх нь тодорхой болсон билээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өөр хэн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой бус байгаа. Ямартай ч авлигын эсрэг тэмцэгч А.Навальный ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдээд буй. Гэвч түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа тул өрсөлдөх боломж муу аж. Харин сүүлийн үед В.Путинтай өрсөлдүүлэхээр нэр дэвшигчээр эмэгтэй хүн сонгох юм гэсэн яриа гарах болжээ.

Тухайлбал, Наталья, Великая, Ксения Собчак нарын нэр гараад байна. Ксения Собчакийн хувьд тэрээр нийгмийн сүлжээний од, Оросын Парис Хилтон ч гэдэг. 1990-ээд оны эхээр Санкт-Петербург хотын дарга байсан Анатолий Собчак бол түүний эцэг юм. А.Собчак нь В.Путинг улс төрд хөл тавихад нь дэмжигч нь байжээ. Сүүлийн үед сөрөг идэвхтэй улс төрч болоод байгаа тэрээр дээрх таамгийг няцаасан байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46747
0 эможи
keyboard_arrow_up