COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хятад улс вакциныг нь авахад зориулж Латин Америкийн орнуудад нэг тэрбумын зээл санал болгожээ

2020 оны 7 сарын 24

Өнгөрсөн Лхагва гарагт Хятад улсын засгийн газар Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын удирдагчидтай видео чуулган зохион байгуулжээ.

Arslan.mn

Энэ үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван И тус улсад бүтээсэн Covid-19 вакциныг худалдаж авахад зориулан энэ бүс нутгийн улс орнуудад $1 тэрбумын зээл санал болгосон байна.

“Бүтээж буй вакциныхаа хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Хятад улсын гадаад хэргийн яам бүс нутгийн улс орнуудад $1 тэрбумын зээл санал болголоо” гэж Мексик улсын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор энэ талаар мэдэгдэж, Хятад улсын эрх баригчдад талархал илэрхийлсэн байна.

“Бид Хятад улсад, засгийн газарт нь, ерөнхийлөгчид нь маш их талархаж байгаа. Би тус улсын ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа эмнэлгийн төхөөрөмж, хэрэгслийн тусламж хүссэний дагуу өнөөрийг хүртэл Хятадаас ачаа ирсээр байна. Бид хангалттай их тусламж авснаас гадна одоо вакцин нийлүүлэх санал хүлээж авлаа” гэж Обрадор хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

Мексик, Хятад улсуудын гадаад хэргийн яамд зохион байгуулсан чуулганд Аргентин, Барбадос, Чили, Колумби, Коста Рика, Куба, Доминиканы БНУ, Эквадор, Панам, Перу, Тринидад ба Тобаго, Уругвай улсуудын төлөөлөгчид оролцсон байна.

Латин Америкийн орнууд нь тавдугаар сарын сүүлээс эхлэн коронавирусийн цар тахлын дэлхийн төв болсон юм. Эдгээр орнуудад нэг хүнд оногдох нас баралтын хэмжээ АНУ-ынхаас өндөр байна.

Хятадын био технологийн Sinovac компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин гуравдугаар шатны туршилтаа эхлүүлээд байгаа нь Оксфордын их сургуулийн вакцин бүтээх үйл явцтай зэрэгцэж байна.

 

Эх сурвалж: CNN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
1
618669
6 эможи

Зочин
2020-07-25 16:44
Зочин
2020-07-24 12:27
keyboard_arrow_up