7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хонг Конгчууд 50 орчим километр үргэлжилсэн хүн-гинж үүсгэжээ

админ
2019 оны 8 сарын 24

Өчигдөр буюу Баасан гарагт Хонг Конгийн иргэд “Балтийн гинж” хэмээх тайван тэмцлийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Arslan.mn

1989 оны наймдугаар сарын 23-нд Зөвлөлт Холбоот Улсын дэглэмийг эсэргүүцсэн Балтийн эргийн Латви, Литва, Эстони улсуудын хоёр сая орчим иргэн 650 км үргэлжилсэн хүн гинж үүсгэн тэмцэж байсан юм.

Хонг Конгчууд энэхүү түүхэн үйл явдлын 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан өөрсдийн бараг 50 км үргэлжилсэн урт хүн гинжийг үүсгэжээ.

Arslan.mn

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгт иргэдийн тэмцэл гурав дахь сардаа үргэлжилж байна. Тэд эхлээд гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэж тэмцлээ эхэлсэн бол сүүлдээ Хонг Конгийн бие даасан байдалд Бээжингээс нөлөөлөхийг эсэргүүцэх болсон юм. Тус хотын хувьд 1997 онд Британийн колониос Хятадын захиргаанд шилжсэнээс хойш ийм өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ болж байгааагүй.

Хонг Конгчуудын хүн гинж үүсгэх ажиллагаа тайван өрнөж, оройн 9:00 цагт өндөрлөсөн байна.

Эх сурвалж: Business Insider
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607191
4 эможи

nana
2019-08-24 22:05
nice
Зочин
2019-08-24 11:35
keyboard_arrow_up