7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хонконгийн хил дээр БНХАУ цэргийн хүчээ зузаатгав

админ
2019 оны 8 сарын 14

Сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэгчдийн жагсаал, суултын улмаас Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өчигдөр дахин саатахад хүрчээ.

Arslan.mn

Дэлхийн хамгийн ачаалал ихтэй нисэх буудлуудын нэг болох Хонконгийн олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гарагаас хойш эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байна.  

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хэлэхдээ, “Хонконгийн нөхцөл байдал улам дордож байна. Жагсагчдыг албадан тараахаас өөр сонголт үлдсэнгүй” гэжээ.

Тодруулбал, Хятадын ардын чөлөөлөх армийн их хэмжээний хуягт машинууд Хонконгийн хилийн ойролцоох Шэньжэнь хотод нэвтэрлээ хэмээн Коммунист намын "People's Daily ба Global Times" өдөр тутмын сонинд нийтлэгджээ. Гэвч ямар зорилгоор армийнхан нэвтэрсэн талаарх тайлбарыг огт тэмдэглээгүй байгаа юм. Харин бусад эх сурвалжид дурдсанаар Хятадын цэргүүд Хонконгийн хил дээр өргөн хүрээтэй цэргийн сургуулилалт хийхээр бэлтгэж байна гэлээ.

Arslan.mn

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хонконг, Макаогийн хэрэг эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Ян Гуанг хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хонконгийн радикал эсэргүүцэгчид цагдаа нарын эсрэг маш аюултай хэрэгслийг олон удаа ашигласан. Үүнээс терроризмын шинж тэмдэг илт харагдаж байна. Хэрэв бид эдгээр төрлийн террорист үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрвөл Хонконг ёроолгүй гүн рүү орно. Иймд энэ гэмт хэрэгтнүүдийг өршөөлгүйгээр дарах ёстой хэмээн хэлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
606788
2 эможи

Зочин
2019-08-14 14:40
сонирхолтой
keyboard_arrow_up