COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөд Солонгосчуудын бойкотын улмаас Korean Air компани Японы чиглэлийн нислэгээ зогсоожээ

2019 оны 7 сарын 30

Хоёр орны дипломат болон эдийн засгийн харилцаанд маргаан зөрчил гүнзгийрснээс Korean Air компани Бусан-Саппоро чиглэлийн нислэгээ есдүгээр сарын 3-наас зогсоох болсноо өчигдөр зарлажээ.

Arslan.mn

Мөн Японы зарим чиглэлийн нислэгээ цөөлөх, онгоцны хэмжээгээ багасгах арга хэмжээнүүдийг наймдугаар сарын дундаас хэрэгжүүлэхээр болсон байна.

Дээрх арга хэмжээнүүдийг авах болсон шалтгаан нь Өмнөд Солонгосын иргэд Японы эсрэг бойкот зарлаж, тус улсын хотууд руу аялж жуулчлахаас татгалзах болсонтой холбоотой.

Өмнөд Солонгосын жуулчид тоо хэмжээгээрээ Хятадын дараа хоёрт ордог, өнгөрсөн оны нийт гадаадын жуулчдын 24.2 хувийг бүрдүүлж байсныг Японы Үндэсний Аялал Жуулчлалын байгууллагын тоо баримт харуулж байна.

Жуулчдаас гадна Өмнөд Солонгосын хэд хэдэн хотын захиргаа Японы хотуудтай хамтын ажиллагаа, иргэд солилцооны хөтөлбөр, албаны хүмүүсийн харилцан айлчлалаа түр зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.

Хоёр хөршийн хооронд 1910-1945 оны Японы колоничлолын үеэс үүдэлтэй маргаан зөрчил гүнзгийрснээс худалдааны дайны босгон дээр ирээд байна.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын дээд шүүх дайны үед боолчлогдож байсан иргэдэд Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан.

Хариуд нь энэ сарын эхнээс Япон улс Өмнөд Солонгост нийлүүлдэг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг материалаа хязгаарлах болоод байна.

Үүний хариуд Өмнөд Солонгосын иргэдийн дунд Японы эсрэг үзэл нэмэгдэж, бараа бүтээгдэхүүнд нь бойкот зарласан юм.

Япон улсын засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгосыг өндөр технологи импортлох эрхтэй орнуудын “цагаан жагсаалт”-аас хасах асуудлыг хэлэлцэж, шийдэх гэж байна.

Ирэх есдүгээр сард болох НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганы үеэр Японы ерөнхий сайд Абэ Шинзо, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзах төлөвлөгөөгүй байгааг өчигдөр Санкэй сонин мэдээлжээ.

Өмнөд Солонгосын тал хоёр орны харилцаанд гарсан зөрчлийг арилгах алхам хийхээс нааш Японы ерөнхий сайд Мүүн Жэ Интэй уулзах бодолгүй байгааг уг мэдээнд өгүүлсэн байна.

Мөн аравдугаар сард болох ASEAN, арваннэгдүгээр сард болох APEC-ийн дээд хэмжээний чуулганы үеэр ижил шалтгаанаар уулзахаас татгалзаж байгааг Санкэй сонин мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606191
0 эможи

keyboard_arrow_up