7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хэлэлцээнд ахиц гарсан тул Дональд Трамп БНХАУ-ын ТАРИФЫГ нэмэхээ хойшлуулахаар боллоо

админ
2019 оны 2 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүний импортын тарифыг нэмэгдүүлэх эцсийн хугацааг хойшлууллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хоёр талын хэлэлцээнд томоохон ахиц" гарсан гэж мэдэгдсэн байна. Улмаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах хүртэл гуравдугаар сарын нэгэнд авахаар төлөвлөсөн тарифын арга хэмжээгээ хойшлуулахаар болсноо “Twitter”-ээр мэдэгджээ. 

Arslan.mn

Энэ нь худалдааны маргаан даамжрах, дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө буурах нааштай дохиог хөрөнгө оруулагчдад өгч байна. Тухайлбал, Дональд Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханшууд өсжээ. АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх ээлжит уулзалт өнгөрсөн долоо хоногт үргэлжилсэн юм. Уулзалт 21-22-нд хоёр өдөр болох товтой байсан ч БНХАУ-ын Шадар сайд айлчлалаа хойшлуулснаар хоёр талын уулзалтыг хоёр өдрөөр сунгасан байна. Хоёр талын хэлэлцээний хүрээнд Оюуны өмчийг хамгаалах, технологи, хөдөө аж ахуй, үйлчилгээ, валют болон бусад бүтцийн чухал асуудлуудыг хэлэлцэх хүрээнд томоохон ахиц гарсан гэж Дональд Трамп мэдэгджээ.

Arslan.mn

"Хэрэв хэлэлцээ энэ байдлаар ахицтай үргэлжилбэл Ши Жиньпинтэй эцсийн хэлэлцээр байгуулахаар Флорида мужид байрлах Мар-А-Лаго Ресортод уулзана" гэж Дональд Трамп онцолсон байна. Хэдий тийм боловч чухам хэзээ гэдэг нь тодорхойгүй, гуравдугаар сарын сүүлээр байх магадлалтай гэж Стивен Мнучин хэлжээ.

Түүнчлэн Дональд Трамп “Huawei”-ийг АНУ-д харилцаа холбооны өндөр түвшний тоног, төхөөрөмж нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргаж магадгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ энэ талаар БНХАУ-тай хийх хэлэлцээрт нь багтах эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Ийм төрлийн шийдвэр БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийг бухимдуулж магадгүй хэмээн Стивен Мнучин тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид зайлсхийж байгааг эх сурвалж мэдээллээ. АНУ-ын талаас БНХАУ-ын Засгийн газар “Huawei”-ийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулан барууны Засгийн газар, компаниудыг тагнаж байж магадгүй гэж сэжиглэж байгаа ч “Huawei” үүнийг үгүйсгэж ирсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ, БНХАУ харилцан ашигтай сайн хэлэлцээр байгуулахад ойртож байна. Хэлэлцээ үр дүнтэй үргэлжилж байхад тарифын хугацааг хойшлуулах боломжтой. Гэхдээ урт хугацаагаар сунгах шаардлагагүй гэж бодож байна. Ихдээ нэг сар” хэмээн онцолжээ.

Үүнээс гадна БНХАУ юанийн ханшийг барих нөхцөл багтсан валют зохицуулалтын асуудлаар талууд зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Стивен Мнучин Вашингтонд хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа "БНХАУ-тай валютын зохицуулалтын чиглэлд өмнө нь байгаагүй хатуу хэлэлцээ хийж байгаа" гэж онцолжээ. Гэхдээ нарийн тайлбар өгөөгүй байна. Дональд Трамп өмнө нь "БНХАУ-ыг өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд юанийн ханшийг хөдөлгөж байна" гэж буруутгаж байсан юм. Хэдий тийм боловч тус улсын Сангийн яам хагас жил тутамд гаргадаг жагсаалтдаа валютын зах зээлд манипуляци хийгчээр зарлахаас татгалзаж иржээ.

Түүнчлэн БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компаниудаас Оюуны өмч хулгайлах асуудал багтсан БНХАУ-ын эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн асуудлаар санал зөрүүтэй хэвээр байгаа юм байна. БНХАУ-ын талаас АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах Дональд Трампын шаардлагыг биелүүлэх хүрээнд АНУ-аас импортлох хөдөө аж ахуй, эрчим хүчний бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600511
0 эможи

keyboard_arrow_up