7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр Солонгос хилийн харуулын нийт 22 постыг татан буулгахаар боллоо

админ
2018 оны 10 сарын 27

Хойд ба Өмнөд Солонгосын армийнхан тус хоёр улсын хил дагуу байрладаг харуулын тус бүр 11, нийт 22 постыг арваннэгдүгээр сарын сүүлээр бүрмөсөн татан буулгах тохиролцоог Баасан гарагт хийжээ.

Arslan.mn

Өнгөрсөн сард Пёньянд уулзсан хоёр орны удирдагчид харилцан дайсагналаа бууруулах томоохон гэрээ байгуулсны үр дүнд уг алхам хийгдэж байна. Өчигдөр мөн хоёр талын армийнхан баруун хил дагуух 70 км урттай усан замд хамтарсан үзлэг шалгалт явуулж, иргэний зориулалттай хөлөг онгоцуудыг аюулгүй зорчдог болгох ажлын төлөвлөгөөг тохиролцжээ.

Энэ долоо хоногийн эхээр талууд Зэвсэггүй бүс (DMZ) дагуу байрлуулсан газрын минийг цэвэрлэх ажиллагааг амжилттай дуусгасан. Бас хилийн Панмунжом тосгонд байрладаг харуулын цэргийн тоогоо бууруулж, галт зэвсгийг нь хураах ажлыг гүйцэтгэжээ.

Минажуулсан хэсгийг цэвэрлэсний дараа уг зурваст 1950-1953 оны Солонгосын дайны үед үлдсэн цэргүүдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг хамтран явуулах юм.

Дээрх бүх хамтын ажиллагааны үр дүнг хоёр Солонгосын армийн төлөөлөгчид арванхоёрдугаар сард хамтран дүгнэхээр болсон байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин харилцан итгэлцлийг бэхжүүлэх эдгээр алхмуудыг хэрэгжүүлж байгаагаа Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хураах АНУ-ын яриа хэлэлцээрт чухал нэмэр болно гэж тайлбарлаж байгаа.

Гэхдээ ийм алхам хийснээрээ Өмнөд Солонгос өөрийгөө аюулгүй байдлын хувьд эрсдэлд оруулж байна гэж зарим шинжээчид дүгнэж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596577
0 эможи

Shaa bandia
2018-10-28 01:02
Chi golgoo oor zvild sanaa zowbol yasiin,teneg golchgii we
zochin
2018-10-27 10:29
ta 2 mini negddee 1undesten ta nar bitgii hel delhiin tes ondoo undesten yzguurtan bid ta buhniig enhtaiwnaar zeregtsen orshij negden nygtarch negen uls guren bolhiig husej bna
keyboard_arrow_up