7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Худалдааны дайны анхны золиос BMW авто машин

админ
2018 оны 8 сарын 07

Хятадад борлуулж байгаа Германы авто машин үнээ өсгөлөө. Хятадын хэрэглэгчид   юу ч дуугараагүй байхад Америкийн ажилчид эмзэглэж эхэллээ. Трампын засгийн   газрын худалдааны дайн өдсөн нөхцөлд энэ үйл явдал өрнөлөө. Германы авто машин   нь Трампын гаалийн татвар нэмэгдүүлсэн бодлогын анхны золиос боллоо. Үнэндээ   Америкийн авто машины үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид золиос боллоо гэсэн үг   юм.

Arslan.mn

7-р сарын 30-нд Германы BMW авто машины Америк дахь үйлдвэрийн Хятадад   экспортолдог хоёр загварын жийпийн үнийг тус тус 4 хувь, 7 хувиар өсгөсөн байна.   Учир нь өөрийн өртөг нь нэмэгдсэн байна. Үүний шалтгааныг ч ойлгоход хялбар,   Трампын засгийн газар олон оронд гаалийн татвар нэмэгдүүлэх худалдааны дайн   зарласны дараа Америкад үйлдвэрлэх BMW авто машины дэлхийн олон газраас худалдан   авах сэлбэг хэрэгслийн үнэ ч өссөн байна. Үүний дагуу, Амрикад хариу арга хэмжээ   авахын төлөө Хятад улс 7-р сарын 6-наас Америкаас импортлох авто машинд 15   хувийн гаалийн татвар хэрэгжүүлж байснаа дахин 25 хувийн татвар нэмэн хураах   болж, нийт 40 хувийн татвар хураах болсон байна. Энэ нь Америкад үйлдвэрлэж   байгаа төрөл бүрийн брэндийн авто машины Хятадын зах зээлд эзлэх хувь үнийн   нөхцөлөөс болж хасагдах болсныг харуулж байна.

Цагаан ордон түүний гол болох   худалдааны түншээсээ ган болон хөнгөн цагааны гаалийн татвар нэмэн хураах   болсноос дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээс хамгийн нягт авто машин болон   электрон бүтээгдэхүүн энэ тэргүүнд золиос болох болно гэж шинжээчид үзэж байсан   юм. Учир нь дэлхийн том том авто машины үйлдвэрүүд бүгд үндсэн дамнасан компани   байж, дэлхийн олон газар үйлдвэрээ байгуулсан юм. Америкийн Automotive сонины   энэ оны 6-р сард нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн бүртгэлээр, 2018 оны дэлхийн   топ 100 авто машины сэлбэг хэрэгслийн компанид Герман, Япон, Канад, Испани,   БНСУ, Мексик, Хятад зэрэг 17 улс орон багтжээ. Авто машин бүрийн сэлбэг хэрэгсэл   нь 10 хэдэн мянга байж, эдгээрийг угсран үйлдвэрлэдэг тул олон орны   нийлүүлэгчийн нягт хамтын ажиллагаатай салшгүй холбоотой юм. 

Энэ удаагийн худалдааны дайн авто машины аж үйлдвэрийн гинжин хэлхээсний ямар   нэг гогцоог нөлөөлөхөд хүрвэл бүх аж үйлдвэрийн хэлхээсийг нөлөөлж байдаг юм.   АНУ бусад оронд үйлдвэрлэсэн ган, хөнгөн цагааны бүтээгдэхүүнээс гаалийн татвар   нэмж хураасны дараа бусад орон ч хариу арга хэмжээ авсан байна. Эдгээр нь АНУ-ын   General Motors, Ford, Германы BMW зэргийг оролцуулсан олон том компанийг   нөлөөлсөн байна.

"Файнэншл таймс сонин" тэмдэглэхдээ, Трамп сонгуулийн үед өгсөн ажлын байрыг   нэмэгдүүлэх гэсэн амлалтаа биелүүлэхийн төлөө Америкийн сонгогчдыг хохироож   байна гэж үзэн олон улсын гэрээнээс няцаж байна. Энэ нь хэрэг дээрээ авто машин   үйлдвэрлэгч бизнесмений сайн ойлгодог дэлхийг тастаж байгаа хэрэг юм.

Трампын бодлогын хорыг амсаж мэдэх салбар бол түүний өдөржин хамгаална хэмээн   ярьж буй Америкийн авто үйлдвэрлэгч компанийн ажилтнууд юм. Америкийн   ерөнхийлөгчийн буудсан “татварын сум” нь хариу татварын бамбайд тусч хариу   өөрийг нь онож, хохирол амсах нь Америкийн иргэдийг ажлаар хангаж байгаа Америкт   хөрөнгө оруулан, үйлдвэр байгуулсан гадаадын аж ахуйн нэгжүүд юм. Германы   хөрөнгө оруулалттай компани илэрхийлэхдээ, 2017 онд Америкт үйлдвэрлэсэн авто   машины 20 хувийг Хятадад борлуулж, 2018 оны 2-р улиралд Хятад, Америкийн   худалдааны маргааны улмаас компанийн ашиг 27 хувиар буурсан юм. Хэрэв татварын   бодлогоо үргэлжлүүлбэл Америк дахь үйлдвэрээ шилжүүлэн, Хятадад үйлдвэр   байгуулахыг үгүйсгэхийн аргагүй гэжээ.

Авто машин үйлдвэрлэгч BMW компани Америкийн Өмнөд Каролина муж улсын   Спартанберг хотод хамгийн том авто машин үйлдвэрлэх үйлдвэр байгуулж, Америкийн   хамгийн том авто машин экспортлогч компани болсон бөгөөд нийт 9000 ажилтантай.   Спартанберг хотын ойролцоо авто машины сэлбэг үйлдвэрлэгч 20 гаруй улс орны 200   гаруй аж ахуйн нэгжүүд байж, бүгд орон нутгийн хүмүүсийг ажлаар хангаж байна.   Ноднин жил Спартанберг үйлдвэрээс үйлдвэрлэсэн BMW брэндийн машины 70 хувийг   хилийн чанадад борлуулсны 25 хувийг Хятад улс эзэлсэн байна. “Нью-Йорк таймс”   сонин мэдээлэхдээ, BMW компанийн Америкийн худалдааны яаманд бичсэн захидалдаа,   цаашид Америкт үйлдвэрлэж буй том оврын жийп машины экспортын өртөг өндөр байх   юм бол Спартанберг хот оруулах хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэмжээгээ   хорогдуулах болно гэжээ.

9 жил дараалан дэлхийн хамгийн том автомашины хэрэглээний зах зээл болсон   Хятад улс дэлхийн олон орнуудын авто машины компаниудын боломжийн, алдаж   болохгүй зах болсон юм. Benz, BMW зэрэг Германы авто машины компаниуд худалдааны   дайн үргэлжлэх юм бол Америк дахь үйлдвэрлэл, ажилтнаа багасгах нь мэдээж болоод   байна.

"Файнэншл таймс сонин" мэргэжилтний үгнээс эш татан мэдээлэхдээ, худалдааны   дайны дэлхийн авто машины салбарт үзүүлж буй үр нөлөөг “төгс шуурга” хэмээн үзэж   болох юм. Энэхүү “шуурга”-ны “төгс” гэдэг нь түүний хор нөлөөг хэлж байгаа юм,   даруй бүх хор нөлөө төгс бүрдэж, дэлхийн авто машины салбарт үхлийн аюул   учруулах болно. Энэхүү шуургыг зогсоох гол хариуцлага Америкийн цагаан ордны   гарт байна, шуурганд өртсөн иргэдээ аюулаас аврах эсэх нь Америк сэтгэл гаргах   эсэхтэй шууд холбоотой юм гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593573
0 эможи

keyboard_arrow_up