7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Умард Солонгос шинэ пуужин үйлдвэрлэж байна хэмээн АНУ-ын тагнуулын алба сэжиглэж байна

админ
2018 оны 8 сарын 01

Arslan.mn

АНУ-ын тагнуулын албад Умард Солонгос Америкийн нутаг дэвсгэрт хүрэх чадалтай шинэ пуужингийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байна гэж дүгнэх болохуйц шинж  тэмдгүүдийг илрүүлжээ. Энэ тухай "Вашингтон пост" нийтэлснийг олон улсын хэвлэлүүд иш татан мэдээлсэн байна.

Умард Солонгосын анхны баллистик пуужингуудыг үйлдвэрлэн гаргасан цэргийн шинжлэх ухаан, судалгааны төв Санумдонд дор хаяж нэг пуужин угсарч байна гэж АНУ-ын тагнуулынхан сэжиглэж байгаа юм. Хиймэл дагуулуудаас авсан зургуудад үндэслэн тэд ийм сэжиг таамаг дэвшүүлж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяны зүгээс цөмийн аюул заналхийлэл учруулаагүй гэж мэдэгдсэн ч Умард Солонгос орчин үеийн зэвсгээ үйлдвэрлэх ажлаа үргэлжлүүлсээр байна гэж тодорхойлж байна. Умард Солонгосын эрх баригчид өнгөрсөн 5 дугаар сард цөмийн зэвсгийн туршилтын Пунгери талбайгаа устгаснаа зарласан.

Гэхдээ  Америкийн тагнуулын албаныхны мэдээллүүд тус талбай өнөөг хүртэл дахин ашиглах боломжтой хэвээр байгааг нь баталж байгаа аж. Ийнхүү Америкийн хэвлэлүүдэд Сингапурын дээд уулзалтаар хүрсэн тохиролцоогоо Умард Солонгос хэрэгжүүлэх эсэхэд эргэлзсэж байгаа илэрхийлж эхэллээ. Олон улсын зарим мэргэжилтнүүд Америкийн хэвлэлүүдийн энэ мэдээллүүд АНУ, Умард Солонгосын харилцан итгэлцэл өнөөг хүртэл сул хэвээр байгааг л баталж байна хэмээн тодорхойлж  байна.

Үүнтэй зэрэгцэн Японы батлан хамгаалах яам пуужингуудыг замаас нь илрүүлэн устгах цогцолборуудаа хурааж дуусаад байна. Тус улсын өөрийгөө батлан хамгаалах хүчнийхэн өнгөрсөн 6 дугаар сард болсон Америк-Умард Солонгосын дээд уулзалтын дараа Умард Солонгос баллистик пуужин харвахгүй гэж үзсэн учир ийм шийдвэр гаргасан юм. Пуужинг илрүүлж устгах 4 цогцолборыг өнгөрсөн оны 8 дугаар сард Японы баруун нутагт байрлуулсан байсан. Умард  Солонгосын тал Номхон далай дахь Америкийн нутаг дэвсгэр болох Гуам руу баллистик пуужингууд харвана гэж сүрдүүлсний дараа Япончууд энэ цогцолборуудаа  байрлуулсан. Гэхдээ Японы батлан хамгаалах яаманд дөхөж ирж байгаа бүх төрлийн пуужингуудыг устгах тушаал хүчинтэй хэвээрээ байгаа юм байна.

Эх сурвалж: MNB.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593370
0 эможи

keyboard_arrow_up