Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

2018 оны 7 сарын 26

Arslan.mn

Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийг улс орнууд жил бүрийн арваннэгдүгээр сарын 08-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт хот төлөвлөлтийн асуудлаар хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг болдог байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 гаруй хувь нь хотод амьдрах төлөв бий. Хотын хүн амын энэ өсөлттэй уялдуулан хот суурингуудын зөв, ухаалаг төлөвлөх нь чухал болж байгаа юм. Тиймээс хот төлөвлөлтийн асуудалд дэлхийн улс орнууд анхаарал хандуулах болжээ. Ингээд дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хотыг танилцуулж байна. 

1. Сингапур хот, Сингапур

Дэд бүтэц сайн, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр. Хүн амьдрахад таатай цэвэр, тохилог орчныг бүрдүүлсэн. Түүнчлэн орчны төлөвлөлтийг төгс хийж чадсанаараа Сингапур алдартай.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

2. Чандигарх, Энэтхэг

Энэтхэгийн хамгийн шилдэг хотуудын нэг. Хот төлөвлөлтийг маш нарийн хийсэн. Уг төлөвлөлтийн онцлог нь хотын дүүргүүдийг төрөлжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг маш ухаалгаар холбож, цэвэрхэн орчин бүрдүүлсэн. Дүүрэг бүр нь хүрээлэн буй орчны шийдлийг төгс гаргаж ногоон байгууламж, тариалангийн талбай, худалдааны гудамж зэргийг оновчтой төлөвлөсөн байдаг аж.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

3. Цюрих, Швейцарь

Цюрихийн нийтийн тээвэр маш сайн зохицуулалттайгаараа алдартай. Цюрих бол хөдөөтэй гол хотуудыг холбосон цөөхөн хотуудын нэг юм. Үүнээс гадна цагийг ягштал баримталдаг байдал нь галт тэрэгний хөдөлгөөнд эерэгээр нөлөөлдөг байна.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

4. Сөүл, Өмнөд Солонгос

Сөүл хот мөн нийтийн тээвэр сайн хөгжсөн хот. Метро нь дэд бүтцийн гол ачааг үүрдэг, маш сайн төлөвлөгдсөн. Автобус, метроны үйлчилгээг уялдуулах төлөвлөлтийг оновчтой хийсэн. Сөүл хот иргэдийн оршин суух бүс, худалдааны болон зугаа цэнгээний газруудыг тусад нь зааглаж  төлөвлөсөн. Авто замууд нь тусгай дугуйн замуудтай. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг хөнгөлөхөд багагүй үүрэгтэй ажээ.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

5. Копенгаген, Дани

Копенгаген нь унадаг дугуйн соёлыг олон жилийн  өмнөөс хөгжүүлж, хэвүүүлсэн хот. Ногоон хотын стандартыг эндээс харж болно. Хот суурин газрын амьдралын үлгэр жишээ гэж үздэг. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ, зорчигчдын соёлын хувьд ч жишиг болсон хот.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

6. Вашингтон, АНУ

АНУ-ын нийслэлийн хувьд авто замууд нь улсынхаа мужуудын нэрээр нэрлэгдсэн байдаг. Олон диагональ замуудтай, түүндээ тохирсон авто замын сүлжээг хэрэгжүүлдэг. Сонирхолтой нь, Capitol Hill зэрэг гол дурсгалт газрууд, үзмэрүүд нь хотынхоо төвд оршдог.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

7. Амстердам, Нидерланд

Хотын эртний түүх, орчин үеийн архитектурыг хослуулан төлөвлөсөн. Хот суурин газрыг хэтэрхий давчуухан орон зайд төлөвлөхдөө орон сууцны хорооллын үр ашигтай системийг ашигласан. Амстердамын сувгийн систем нь хотын эмх цэгцтэй төлөвлөлтийн нэг илэрхийлэл болдог.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

8. Бразилиа, Бразил

Өмнө нь Рио Де Жанерио Бразилийн нийслэл байсан. Бразилиа хот улсынхаа төв хэсэгт байрладаг байршлын давуу талаасаа шалтгаалан гол хотоор сонгогдсон. тус хот нь орон сууц, банк, эмнэлэг, бизнес гэх мэтээр төрөлжсөн тусгай бүсүүдтэй.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

9. Парис, Франц

Парис бол аялал жуулчлалын хот. 1853 онд хотыг төв хэсгээрээ өргөн уудам талбайнуудтай байхаар шинээр төлөвлөн бүтээн байгуулалт өрнүүлсэн. Шинэ төмөр зам, гоёмсог барилгууд нь дэлхийн хэмжээний хот болоход нь нөлөөлжээ.

Дэлхийн шилдэг төлөвлөлттэй 9 хот

Эх сурвалж: Eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593174
1 эможи

keyboard_arrow_up