Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Загварын ертөнцийг байлдан дагуулж буй “ӨВӨРМӨЦ ТӨРХТЭЙ“ бүсгүйчүүд

2018 оны 4 сарын 16

Гялгар хавтастай сэтгүүлийн нүүрэнд гардаг моделиуд гоо сайхны туйлын оргилд ямагт явж ирсэн билээ. Гэвч одоо энэ оргилд огт өөрхүмүүсгарч ирж байна. Ийнхүү өвөрмөц төрхтэй, заримдаа илт гаж дүр төрхтэй моделиуд загварын ертөнцийг байлдан дагуулж байна.

Лорен Элис арьсны цайралт өвчинтэй бүсгүй. Энэ өвчин нь түүнийг загварын ертөнцөд хөл тавихад саад болоогүй байна. Элис нүүр будалтын мэргэжилтэн бөгөөд тэр энэ аргаараа нүүрнийхээ толбыг зориудаар тодруулж өгдөгаж.

Мелани Гайдос бол нүүрний төрөлхийн гажигтай аж. Гэхдээ Мелани дэлхийн хамгийн эрэлттэй моделийн нэг юм. 26 настай бүсгүй ийм гадаад төрхөөрөө стандарт төрхтэй гоо бүсгүйчүүдийн зүүдэнд ч оржбайгаагүй тийм мөнгийг олдог байна.

Маэва Никита Жиани Францад аж төрдөг. Түүний нүүр нь хүрэн өнгийн сэвх дүүрэн. Энэ нь хэт нөсөөжилтөөс болжээ.Харин энэ өвчин нь алдрын оргилд гарахад нь түүнд тусласан байна.

Христиана Казакова бол Сибирийн мяраалаг бүсгүй. Тэрээр 32 настайдаа Америкийг байлдан дагуулснаараа нэрд гарчээ. Тэрээр махлаг нэгэн бөгөөд чулуужсан өөх болон арьсны язралтаа бусдаас нуудаггүй байна. Казакова “америк маягийн топ-модель” шоуны шөвгийн дөрөвт үлдэж байжээ.

Сомалия Найт бол дэлдэн чихтэй бүх хүний шүтээн нь юм. Тэрээр ийм чихтэй ч загварын ертөнцөд амжилт олж чаджээ. Түүгээр ч барахгүй чих нь түүний чимэг, нэрийн хуудас болдог байна.

Жина Тернер бол хожгор нэгэн юм. Өөрөөр хэлбэл, тэр мулзан толгойтой, үүнээсээ огтхон ч ичдэггүй байна. Харин ч үүнийгээ зүйл бүрээр тодруулан харуулдаг. Гэхдээ хөмсөгөө зурсаар байгаа нь үнэн гэнэ.

Винни Харлоу бол хамгийн нэртэй моделийн нэг. Түүнийгхүүхэд байхад өвчнөөснь болоод “алаг үнээ”, “алаг тахь” гэж хочилдог байжээ.Одоо бүсгүй тансаг амьдарч, ийм өвчинтэй болсондоо бурханд талархаж явдагаа илэн далангүй хэлдэг байна.

Мадлен Стюарт бол Дауны өвчинтэй.Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоунд оролцож байжээ. Одоо тэрээр загварын ертөнцөд ажилласаар байгаа гэнэ.

Слик Вудс гэмт хэрэгтэнтэй адилхан харагддаг гэнэ. Дашрамд дурдахад, бодит амьдралд тэрээр хууль зөрчиж, торны цаана сууж байжээ. Ял сонсож, үүдэн шүд нь их зайтай ч энэ нь моделийн ертөнцөд хүч сориход нь түүнд саад болоогүй байна.

София Хаджипантели бол маш өтгөн хөмсөгтэй бүсгүй. Тэрээрхөмсөгөө зүйл бүрээр янзалдаг байна. Чухамхүү өтгөн хөмсөг нь Софияг загварын ертөнцөд алдаршуулжээ.

Харнаам Каур бол дааврын өвчинтэй бөгөөд үүнээс болоод бүх биеэрээ үстэй болжээ. Харнаам залуугаасаа сахал тавьсан байна. Одоо тэрээрхүссэнээрээ харагдах хүний эрхийн төлөө идэвхитэй тэмцэж, ингэхдээ нийгэмд доромжлуулахаасаа эмээдэггүй байна.

Ясмина Росси бол 40 настайдаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Эмэгтэй цав цагаан үсээрээ бахархдаг байна. Ясминазалуу харагдах гэж мэс ажилбар хэзээ ч хийлгэж байгаагүй бөгөөд үсээ хэзээ ч будуулж байгаагүй гэнэ. Тэрээр угийн гоо сайхан болон жам ёсны хөгширөлтийг сурталчилдаг байна.

Эх сурвалж: Bataar.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56113
7 эможи
keyboard_arrow_up