COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Рубикийн шоог 0.38 секундэд эвлүүлж шинэ дээд амжилт тогтоожээ

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Хүний түргэн болоод сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг олон тоглоом байдаг. Эдгээрийн нэг бол анх 1974 онд үүссэн Рубикийн эвлүүлдэг шоо бүхий тоглоом юм. Үүнийг хүүхэд багачууд гэлтгүй томчууд хүртэл эвлүүлэхийн тулд “Ай-кю болон, түргэн бодох эрдэм мэдлэгээ хөгжүүлсээр байна. Харин АНУ-ын зохион бүтээгч хоёр залуу рубикийн шоог эвлүүлэгч “Кюбсплойшн” нэртэй роботын төхөөрөмжийг бүтээсэн юм. Тэгвэл энэ робот эвлүүлдэг шоог ердөө 0,38 секундын дотор эвлүүлэн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон үйл явдал болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татжээ.

Программчлагдсан роботын тогтоосон дэлхийн шинэ дээд амжилт 0,38 секунд. Үүнээс өмнө нь энэ амжилтыг 0,637 секундтэйгээр Германы зохион бүтээгчдийн бүтээсэн “Сааб нэг Рэлоадэд” роботын төхөөрөмж эзэмшиж байсан юм. Харин дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон роботыг бүтээгчид хэлэхдээ, энэ амжилтыг үүнээс ч илүү шинэчлэн тогтоох боломж бий хэмээн онцолсон байна.

Ингэхийн тулд роботын төхөөрөмжийн моторыг сольж, илүү хүчтэй, хурдан моторыг суулгах л хэрэгтэй гэжээ. Роботын төхөөрөмж Рубикийн эвлүүлдэг шоог өнгөөр нь ялган хурдан хугацаанд эвлүүлдэг болгох амархан байгаагүй хэмээн хэлсэн байна. “Кюбсплойшн” робот рубикийн шоог 10 миллсекундын хурдаар эргүүлсэн. Нэг эргүүлэг тутамдаа 15 миллисекунд хугацааг зарцуулсан гэжээ.

Эхний удаагийн туршилтууд үргэлж бүтэлгүйтэж, робот рубикийн шоог бутаргаж байсан хэмээн онцолсон юм. Одоогоор энэ роботыг бүтээгчид цаашид энэ төхөөрөмжөө ойрын хугацаанд улам хөгжүүлэх бодолгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Программчлагдсан роботын төхөөрөмж 0,38 секундыг зарцуулсан бол харин хүн хамгийн хурдан хугацаандаа гэвэл 4,69 секундыг зарцуулсан тохиолдол байдаг юм. Энэ бол дэлхийн дээд амжилт. Үүнийг 2017 онд Патрик Понс гэгч залуу тогтоож байсан юм байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55107
2 эможи
keyboard_arrow_up