COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөд Солонгосын ПёнЧан хотод Олимпийн тосгоны албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо

2018 оны 2 сарын 02

Өмнөд Солонгосын Пёнчан хотод Олимпийн тосгоны албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Олимпийн тосгон хоёр хэсэгт хуваагдсан. Уулын хэсэгт уулын цана, биатлон, бобслей, чарга, скелетон, снөүборд, цана зэрэг 3500 тамирчин суурьшина. Энд хамгийн түрүүнд Норвегийн шигшээгийнхэн иржээ. Хоёрдугаар хэсэг эргийн ойролцоо байрлах бөгөөд энд хоккей, уран гулгалт, керлинг, тэшүүр, шорт, трек зэрэг спортын 2700 тамирчин суурьших юм байна. Энд Унгар, Чех, Шинэ Зеландын олимпийн тамирчид иржээ. 

PyeongChang 2018 stadium зурган илэрцүүд

Өвлийн олимп “ПёнЧан 2018”-д өмнөх өвлийн олимпийн тоглолттой харьцуулбал хамгийн олон тамирчин оролцох ажээ. Өвлийн олимпийг зохион байгуулах хорооноос энэ сарын 9-25-ны өдрүүдэд болох олимпод 92 орны 2925 тамирчин оролцоно гэж мэдээлэв. Энэ нь өмнөх өвлийн олимпод оролцож байсан орон болон тамирчны тоо нэмэгдсэн гэсэн үг хэмээн олимпийн зохион байгуулж буй хорооноос онцоллоо. Мөн энэ олимпоос тамирчид 102 алтан медаль хүртэх боломжтой ажээ.

PyeongChang Winter Olympics 2018 зурган илэрцүүд

“ПёнЧан 2018”-ыг үзэж сонирхохоор 21 орны 26 төр засгийн тэргүүн, ерөнхийлөгч очих ажээ. Тэднээс  16 нь урилгаар өвлийн олимпийн нээлтэд оролцоно гэж Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын албаны дарга Нам Гван Пио ярьсан байна. 
PyeongChang 2018 зурган илэрцүүд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
53297
3 эможи
keyboard_arrow_up