COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трамп IQ-гаа шалгуулахад бэлэн гэнэ

2017 оны 10 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нарын дунд өрнөөд буй таагүй харилцаа дуусгавар болжээ.

Энэ талаар Ерөнхийлөгч сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Өнгөрөгч долоо хоногт “Трампын дарамт шахалтаас болж Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа огцрох гэж байгаа” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан.

Уг мэдээллийг Тиллерсон албан ёсоор үгүйсгэж байсан боловч Ерөнхийлөгчийн байр суурийг олон нийт хүлээж байсан юм. Трамп “Би Тиллерсонд итгэдэг. Тэрбээр ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Бид зохицуулах ёстой олон ажил байна. Иран болон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр гэх мэт олон ажил биднийг хүлээж байгаа” гэж мэдэгдлээ.

Саяхан Трампыг Төрийн нарийн бичгийн даргыг “IQ”-ийн шалгалтад оруулж, түвшинг тогтоосон гэх эх сурвалжгүй мэдээлэл нийгэмд тархсан. Энэ талаар Ерөнхийлөгч “Энэ бол худлаа мэдээлэл. Цуурхал” гэж хэлээд “Хэрвээ Тиллерсон “IQ”-ийн шалгалт өгсөн бол тэр хамгийн өндөр оноог авах байсан” гэв.

"Хэрвээ бид хоёр “IQ”-ийн шалгалт өгвөл хэн нь илүү оноо авах нь сонирхолтой шүү дээ" хэмээн Трамп мөн даажигнажээ. Мөн энэхүү мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс "Үнэхээр инээдэмтэй цуурхал байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48058
0 эможи
keyboard_arrow_up