COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн шилдэг их сургуулиудын эхний хоёр байрт Их Британийн их сургуулиуд оржээ

2017 оны 9 сарын 19
Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний хоёр байрт анх удаагаа Их Британийн их сургуулиуд орcон гэж Их Британийн “Таймс Хайер Эдьюкейшн” долоо хоног тутмын сэтгүүлд нийтлэгджээ.
ARSLAN.mn

Тус улсын Оксфордын их сургууль хоёр жил дараалан дэлхийн шилдэг их сургуулиар тодорсон бол Кэмбрижийн их сургууль өмнөх оныхоосоо гурван байраар ахин шилдэг их сургуулиудын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Судалгааны ажлын орлого болон чанар сайжирсан нь Кэмбрижийн их сургуулийг хоёрдугаар байрт жагсахад ихээхэн нөлөөлсөн аж.
Дэлхийн шилдэг 200 их дээд сургуульд багтсан АНУ-ын их сургуулиудын тоо 29-өөр буурсан бол энэ жагсаалтад багтсан Азийн их сургуулиудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтын эхний 30-д Азийн гурван их сургууль анх удаагаа багтсан нь энэ ажээ.

Дэлхийн хамгийн шилдэг 10 их сургууль

1.   Окфордын их сургууль /Их Британи/
2.   Кэмбрижийн их сургууль /Их Британи/
3.   Калифорнийн технологийн их сургууль /АНУ/
4.   Стэнфордийн их сургууль  /АНУ/
5.   Массачусетсын технологийн их сургууль /АНУ/
6.   Харвардын их сургууль /АНУ/
7.   Принстоны их сургууль /АНУ/
8.   Лондоны хатан хааны нэрэмжит коллеж /Их Британи/
9.   Чикагогийн их сургууль /АНУ/
10.  Пенсильванийн их сургууль /АНУ/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47186
0 эможи
keyboard_arrow_up