COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Анжелина Жоли “Youtube”- чин болжээ

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Жүжигчин Анжелина Жоли “youtube” цахим хуудаст өөрийн гэсэн сувагтай болсон байна. Тэрээр энэ сувгаа өдөр тутмын амьдрал, моод, гоо сайхны зөвлөгөө өгөх, шүтэн бишрэгчиддээ нээлттэй байхын тулд ашигладаг ажээ. Мөн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан Элчин сайдын ажлаа сурталчилж, танилцуулдаг байна. Анжелина Жоли Малефисент киногоо сурталчилах,  хүүхдүүдээ сургуульд нь зөөх, дүрвэгчдийн  эрхийг хамгаалах асуудлаар олон оронд очихоор аялахын хажуугаар энэ ажлаа амжуулж байна.Тухайлбал, 14 хоногийн өмнө сувагтаа хоёр бичлэг оруулсан ч 11 мянга гаруй дагагчтай болжээ. Гэхдээ жүжигчин энэ хоёр оруулсан бичлэгээ их болгоомжтой сонгож оруулсан ажээ. Нэг бичлэг нь 15 минутынх бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард жил бүр хуралддаг НҮБ-ын Батлан хамгаалах, Гадаад харилцааны  яамны сайд нарын хурлын нээлтийн үеэр эмэгтэйчүүд болон дүрвэгчдийн  эрхийн талаар тавьсан илтгэлийн бичлэг юм байна. Харин хоёр дахь саяхан тавьсан бичлэг нь Анжелина Жоли хоёр жилийн өмнө “The Hollywood Reporter”  телевизээс  зохион байгуулсан “Үйлдвэр үйлчилгээний газар дахь эмэгтэйчүүдийн өглөөний цай” гэсэн нэвтрүүлэгт оролцохдоо тавьсан орчин үеийн эмэгтэйчүүдийн үүргийн талаар тавьсан илтгэл ажээ. Жүжигчин бүсгүй энэ шинэ нээсэн цахим сувгаа байгаль орчин болон нийгмийн тухай мэдээлэл түгээхэд ашиглах юм байна.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.30  БААСАН  №173  (6140)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607441
1 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-08-30 12:08
сайн
keyboard_arrow_up