COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

PEOPLE: Барак Обама 58 нас хүрлээ

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өчигдөр 58 нас хүрлээ.  Тэрбээр 1961 оны наймдугаар сарын дөрөвний өдөр Хавай мужийн Хонолулуд төржээ. Түүнийг бага байхад нь эцэг эх нь салж, ээжтэйгээ амьдардаг байх үед нь буюу 1995 онд түүний ээж нь хорт хавдраар нас барсан байна. 

Тэр алдарт Пунахоугийн Академийг 1979 онд онц дүнтэй төгссөн бөгөөд сургуульдаа гуравхан хар арьст оюутны нэг нь байсан аж. Энэ үед Обама анх гарал угсаа арьс өнгөний ялгааг мэдэх болж Африк-Америк байх ямар вэ гэдгийг ойлгосон гэдгийг хожим нь дурссан байдаг. Мөн тэрбээр идэр залуу насандаа архи тамхи, кокайн, марихуан хэрэглэж байснаа мөн номдоо хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн Обама 1988 онд Харвардын Хуулийн сургуульд элсэн орж, 1990 онд Харвардын Хуулийн сэтгүүлийн анхны хар арьст Америк эрхлэгчээр сонгогджээ.

Arslan.mn

АНУ-ын 44 дэх мөн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама 2009-2017 оныг хүртэл ерөнхийлөгчийн албыг хашсан. Түүний эхнэр Мишель ч мөн анхны өнгөт арьст Тэргүүн хатагтай болсон юм. Тэд Малиа, Саша гэх хоёр охинтой.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606437
1 эможи

Зочин
2019-08-05 13:42
goyo hun. saihan ger bul. Eruul mend, az jargal husye.
Зочин
2019-08-05 11:36
хамгийн сайн ерөнхийлөгч
keyboard_arrow_up