COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Криcтианo Роналдo “Марка Домог“ шагналыг хүртжээ

2019 оны 7 сарын 31

Италийн хөлбөмбөгийн Ювентус багийн хөлбөмбөгчин Криcтианo Роналдo өчигдөр Италийн Театро Регина Витториа хотод зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр "Марка Домог" хэмээх шагналын эзэн болжээ. Марка Лейенда “Марка домог” нь Испанийн Марка сонины түүхэн дэх хамгийн шилдэг спортын тоглогчид өгдөг шагнал юм.

Тэрбээр "Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Надад тусалж дэмждэг, одоогийн миний амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлмээр байна. Хамгийн чухал нь Риал Мадридаас явснаас хойшхи миний амжилт сайн байгаа. Есөн жил зүтгэсэн багаасаа явах шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан. Гэхдээ энэ жил миний хувьд гайхалтай жилүүдийн нэг байлаа. Учир нь би Италийн лиг, Италийн цомын аварга болсон. Бас Португалийн шигшээ багтаа тоглож, Үндэсний лигийн цомыг хүртсэндээ баяртай байгаа” гэжээ.

Дашрамд уг шагналыг 1997 оноос эхлэн спортын шилдэг тамирчдад олгож буй бөгөөд хамгийн анхны шагналыг АНУ-ын домогт сагсан бөмбөгчин Майкл Жордан хүртэж байжээ. Түүнээс хойш нийт 67 хүн тус шагналыг хүртээд байна.

 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606259
0 эможи

keyboard_arrow_up