COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шведэд баривчлагдсан рэпперийг Дональд Трамп хувиараа батлан даах санал тавьжээ

2019 оны 7 сарын 21

АНУ-ын иргэн, рэппер A$AP Rocky энэ сарын эхнээс эхлэн зодооны хэргээр Шведэд саатуулагдаад байгаа юм.

Платинум цомог гаргаж, Грэммийн шагналд нэр дэвшиж байсан уран бүтээлч хөгжмийн наадамд оролцохоор Шведэд очоод байхдаа бусадтай зодолдсон хэрэгт холбогдоод байна.

Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгт түүний бусдыг цохин унагаж байгааг харуулсан баримт үлдсэн юм. Саяхан A$AP Rocky-ийг суллуулахаар АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа, урлагийн одод болох Шон Комбс буюу “Diddy”, Жастин Бибер, Никки Минаж, Кэни Уэст, Ким Кардашян зэрэг алдартнууд уриалга гаргаж байв.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг хэрэгт оролцож, Бямба гарагт Шведийн ерөнхий сайдтай утсаар ярьснаа мэдээлжээ.

Тэрээр хувиараа батлан даах санал тавьж, рэпперийг нутагт нь буцаахыг хүссэн байна. “Манай хүмүүс энэ асуудлаар 48 цагийн дотор дахин ярилцахаар тохирлоо” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн юм.

Харин Шведийн ерөнхий сайд Стефан Лофвен утсаар ярьсныхаа дараа мэдэгдэхдээ “шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй” гэжээ.

“Ерөнхийлөгч Трамп уг хэрэгт хувийн сонирхолтой байгааг би ойлгож байна. Би түүнд Шведийн эрх зүйн систем хараат бус байдаг тухай тайлбарлалаа. Шведэд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байдаг. Гадаадын зочдод ч энэ хамаатай” гэж тэр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606008
1 эможи

keyboard_arrow_up