COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Apple“-ын домогт дизайнер Сэр Жони Айвын тухай ТАНЫ МЭДЭХГҮЙ 8 баримт

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

Apple-ыг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болгоход 20 орчим жилийн хүч хөдөлмөрөө зориулсан шилдэг дизайнер  Сэр Жони Айв хувийн бизнесээ эхлүүлэхээр тус компаниас явж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл энэ удаа Apple-ын домогт дизайнер Жони Айвын тухай ТАНЫ МЭДЭХГҮЙ баримтуудыг хүргэж байна.

Стив Жобс нэг удаа “Хэрвээ Apple-д миний оюун санааны түнш байгаа бол тэр нь Жони” гэж хэлж байжээ.

  • Apple компаний домогт дизайнер Жони Айв бол маш сонирхолтой хүн. Түүний шийдлээр л Apple-ын бүтээгдэхүүнүүд хэлбэрээ олж олон сая хүнийг байлдан дагуулдаг юм. Түүний Британий дизайн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Английн хатан хаан хүлэг баатрын хэргэм олгож байсан. 
  • Түүний эцэг Майк Айв нь мөнгөний дархан байсан ба үлдээсэн өв нь Британий дизайн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. Энэ уламжлал маш олон сайн дизайнеруудыг төрүүлсэн. 
  • Тэр оюутан байхдаа гар утас, бас цагны загвар бүтээж байсан. Нэгэн профессорын дурссанаар тэр бүр оюутан ахуй цагтаа өнөө үеийнхтэй төстэй загвартай маш нимгэн гоёмсог гар утасны дизайн бүтээж байжээ.
  • Төгссөнийх нь дараах анхны ажил нь жорлонгийн суултуурын дизайн байсан. Гэхдээ энэ төсөл нь бүтэлтэй болоогүй. 1989 онд Tangerine дизайны компанид ажилд ороод эхний захиалга нь жорлонгийн суултуур байж. Гэтэл гаргасан зураг нь бүтээхэд хэтэрхий үнэтэй гэсэн шалтгаанаар захиалагчийн талаас цуцлагдаж байжээ.
  • Жони, Стив Жобсыг эргэж ирэх үед Apple-аас гарахаар шийдсэн байжээ. Түүний босс байсан Жон Рубенштейн Жониг ятгаж, Apple тун удахгүй өөрчлөгдөж дэлхийг өөрчлөх тухай ухуулснаар үлдэж байсан гэнэ.
  • Айв л Apple-ын бүтээгдэхүүнүүдийг цайвар өнгөтэй болгоход голлон нөлөөлсөн юм. Анхандаа Стив Жобс цагаан өнгийг эсэргүүцдэг байсан гэнэ. Харин Айв л түүнийг ухуулж сэнхрүүлж чадсан ажээ.
  • Жони техно хөгжмийн фанат. Apple-ын дизайны студиэс ихэнхдээ техно хөгжим нүргэлж байдаг гэнэ.
  • Айв бол Стив Жобсын 2004 онд хийлгэсэн хүнд хагалгааныхаа дараа уулзахыг хүссэн хоёрхон хүний нэг. Нөгөөх нь Жобсын эхнэр Лорен байсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605422
0 эможи

keyboard_arrow_up