COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийд нэртэй ТАВАН уран БАРИЛГА

2019 оны 5 сарын 04

Гайхалтай үзэмжтэй барилга, байгууламжууд нь тухайн улс, хотыг чимж, түүхийг нь харуулж  олон зуун жил нэрийн хуудас нь болдог билээ. Энэ нь авьяас чадвартай архитекторуудын ур ухаан, авьяас чадвараас төрөн гарсан байдаг бөгөөд тэд өөрсдийн бүтээлээр алдар нэрээ өндөрт өргөн яваа юм. Ингээд та бүхэндээ дэлхийн шилдэг уран барилгуудыг танилцуулж байна. 

Саграда Фамилиа

image

Испанийн алдарт уран барилгачин Антони Гаудигийн бүтээсэн Саграда Фамилиа буюу "Гаудигийн Сүм" нэрээр алдаршсан энэхүү барилга дэлхийд алдартай. Уран барилгачин Антони Гаудигийн бүтээсэн хамгийн алдартай уран барилг болох энэхүү бүтээлийн суурийг 1888 онд тавьсан. Дотогш нэвтрэх тасалбарын үнэ нь 19.5 евро бөгөөд орлогыг сүмийн барилгыг гүйцээх ажиллагаанд хандив болгодог байна. Энэ сүр жавхлант сүмийн үүд хаалга жилийн дөрвөн улирлын турш нээлттэй байдаг бөгөөд ирсэн жуулчид хүлээж зогсохдоо огтхон ч төвөгшөөхгүйгээр дээд зэргийн сэтгэл ханамжийг мэдэрдэг ажээ.

Лас Лажас Санктуар 

IMG_8907-1024x640

Лас Лажас Санктуар буюу Готик сүмийг "Ертөнцийн хамгийн гайхамшигт уран барилга" гэж нэрлэдэг бөгөөд Колуб улсын Lpiales хотын Гуавитар голын хавцал дээр баригдсан ба 130 метр өндөр гүүр дээр сүндэрлэдэг ажээ. Гайхалтай хийц бүхий дээвэр, хаалгыг нь хиймэл эрдэнийн чулуугаар чимэглэн хийсэн байна. 1916-1949 оны хооронд бүрэн баригдаж дууссан ба домогт өгүүлснээр Мариа Муюес, эх оронч эмэгтэй, түүний охин Роза 1754 онд Виржиний дүр төрхийг дүрслэн харуулсан юм. Энэхүү сүмийг дэлхийн өнцөг булан бүрээс, ялангуяа ням гаригт зорин ирэгсдийн тоо нэмэгддэг байна 

Falling water, Pennsylvania

image (1)

"Falling water" нь 1935 онд баригдсан архитектор Франк Ллойд Райтын бүтээсэн барила бөгөөд Питтсбург хотоос зүүн өмнө зүгт 69 километрийн зайд байрлах Пенсильваний өмнөд хэсэгт оршдог. Уг байшин нь ой шугуй дунд байрладаг ба 9 метрийн өндөртэй хүрхрээний эхэд суурилан баригдсанаараа Америкийн бүх цаг үеийн архитектурын хамгийн шилдэгт зүй ёсоор багтах барилга хэмээн нэрийдсэн байна. 5300 метр кв бүхий байшингийн гэрийн хана, шал нь чулуун гадаргуутай ба зочны өрөөний ханын гадаргуу нь чулуу, нийт ханын 70 хувь нь шилэн фасадтай тул байгалийн үзэсгэлэнг бүрэн харах боломжтой. Одоогоор уг байшин музей хэлбэрээр үзэж болох бөгөөд хэрвээ та тус музейгээр зочлохыг хүсвэл урьдчилан тасалбараа захиалаарай.

Guggenheim музей, Bilbao

02-guggenheim-museum-bilbao-spain-1

Guggenheim музей Bilbao бол орчин үеийн архитектурын хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн нэг юм. Канадын алдарт архитектор Фрэнк Гийри барилгын зураг төсөл зохиохын тулд архитекторын уралдаанд түрүүлэн энэхүү өвөрмөц санааг бодож олжээ. Музей 1997 онд нээгдсэн тул 20-р зууны хамгийн чухал барилга байгууламжуудын нэгд тооцогджээ. Энэхүү гайхалтай бүтээлийг үзэх гэж жилд нэг сая орчим зочид зочилдог байна. 

Hearst цамхаг, Нью-Йорк

hearst-tower-new-york-min

Энэ тэнгэр баганадсан байшингийн нэг онцлог нь барилгыг бат бөх төмөр тор ороосон мэт мэдрэмжийг төрүүлэхүйц гурвалжин самбар юм. Энэхүү барилгыг Норман Фостер бүтээсэн ба цамхаг нь мөн байгаль орчны нөхцөлд чухал ач холбогдолтой юм. 85 хувь нь дахин боловсруулсан гангаар тоноглогдсон дулаан, агааржуулалтын тоног төхөөрөмж нь гаднах агаарыг хөргөх, агааржуулалт хийх зориулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь ойролцоох оффисын барилгаас 25 хувиар бага эрчим хүчийг хэрэглэдэг. Hearts цамхагт энэ цаг үеийн сор болсон мэдээлэл технологи, харилцаа холбооны шилдэг гэсэн байгууллагуудын эгнээнд багтдаг байна. 

Эх сурвалж: info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602258
15 эможи

keyboard_arrow_up