COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МЭДЭГДЭЛ: Конор Макгрегор зодог тайлна

2019 оны 3 сарын 26

Arslan.mn

Холимог тулааны хөнгөн жингийн тамирчин Ирланд эр Конор Макгрегор мэргэжлийн тулааны спортыг орхихоор шийдсэн тухайгаа өнөөдөр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Тэрбээр энэ спортод хөл тавьснаасаа хойш нийт 25 томоохон тулаанд оролцсон бөгөөд 21-д нь ялалт байгуулсан бөгөөд UFC-ийн хөнгөн жингийн ангилалд наймдугаар байранд эрэмбэлэгдэж байгаа юм.

Үргэлж дуулиан шуугианы бай болж байдаг Конор 2018 оны дөрөвдүгээр сард UFC-ийн тамирчид сууж байсан автобус руу тэргэнцэр шидэн танхайрч улмаар цонхыг нь хагалан дотор байсан тамирчдыг багагүй бэртээсэн хэрэг гарсан. Дараа өнгөрсөн оны аравдугаар сард Оросын тамирчин Хабиб Нурмагомедовтой хийсэн тулааны дараа олныг хамарсан зодоон цохионд оролцсон хэрэг нь ихээхэн шуугиан тарьсан билээ. Өдгөө 30 настай тамирчин энэ сарын хээр зургийг нь авахыг оролдсон шүтэн бишрэгчийнхээ гар утсыг булаан авч эвдсэн хэмээн буруутгагдан АНУ-д саатуулагдсан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601497
1 эможи

keyboard_arrow_up