COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Азийн 90-ээс дээш насны 8 тэрбумтан 125 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна

2019 оны 2 сарын 15

2019 оныг Азийн хамгийн чинээлэг хоёр гэр бүл тун таагүй мэдээтэй угтаж байна. 15 настайгаасаа кокосны бизнес эрхэлж олон тэрбум ам.долларын хөрөнгө босгосон Индонезийн тэрбумтан Эка Чипта 98 насандаа өөд боллоо.

Мөн гутлын худалдаагаар бизнесээ эхлүүлсэн Филиппиний тэрбумтан 94 настай Хенри Си саяхан таалал төгсөөд байна. Эдгээр эрхмүүдийн хөрөнгө нийтдээ 16.5 тэрбум ам.доллар давж байгаа аж. Дэлхийн хамгийн баян, өндөр настай хүмүүс их хэмжээний хөрөнгө хуримтлуулахад удаан хугацаа зарцуулдаг гэдэг нь тохиолдлын хэрэг биш юм. “Bloomberg Billionaire Index”-ийн чинээлэг 500 эрхмийн 0.2 хувь нь 80-аас дээш насны тэрбумтнууд байдаг байна. Жагсаалтад 90-ээс дээш настай 21 тэрбумтан бүртгэгдсэний найм нь ази хүмүүс байгаа ажээ. Энэхүү найман тэрбумтны нийт хөрөнгө 125 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600266
1 эможи

keyboard_arrow_up