COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Дэлхийн Авьяастан” шоу анхны дугаараа ЦАЦЛАА

2019 оны 2 сарын 05

Arslan.mn

CBS телевизийн “The World's Best” буюу "Дэлхийн Авьяастан" шоу өчигдөр буюу хоёрдугаар сарын 3-нд анхны дугаараа цацлаа. Зохион байгуулагчдын зүгээс America's Got Talent, Voice зэрэг шоунаас тэс өөр байх болно хэмээн амлаж байгаа юм.  Тэгвэл "Дэлхийн Авьяастан" шоуг Америкийн телевизийн хамгийн алдартай хоёр продюсер найруулж байгаа аж.

Майк Дарнелл American Idol, Ellen's Game of Games зэрэг шоугаараа танигдсан бол Марк Бёрнетт Survivor, The Voice зэрэг шоугаараа алдартай.

Шоуны үндсэн шүүгчээр жүжигчин Дрю Бэрримор, Их Британийн хошин шогийн жүжигчин Жеймс Горден, жүжигчин Ру Пол Андре Чарльз нар сонгогдсон байна. Харин хөтлөгчөөр жүжигчин, комедиан Жеймс Корден ажиллаж байгаа аж. 

"Дэлхийн Авьяастан" шоу үндсэн шүүгчдээс гадна туслах шүүгчидтэй бөгөөд  дэлхийн 38 орны 50 туслах шүүгчийн сонгон оролцуулж байгаа юм. Туслах шүүгчдийн олонхи нь дуучин, хөгжимчин, продюсер зэрэг хүмүүс байгаа бөгөөд Бразилын UFC-ийн тулаанч Андерсон Силва зэрэг сонирхолтой шүүгчид ч буй. Мөн Монгол Улсыг төлөөлж "Mongolia's Got Talent" шоуны шүүгч, дуучин Rokit Bay оролцож байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
600001
6 эможи

Зочин
2020-03-03 16:04
keyboard_arrow_up