COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хонконг 9 дэх жилдээ хамгийн өндөр үнэтэй орон сууцны зах зээлээр тодорлоо

2019 оны 1 сарын 23

Хонконг ес дэх жилдээ үл хөдлөх хөрөнгийн хамгийн үнэтэй зах зээлээр тодорсон байна. Дэлхийн найман улсын 309 хотын зах зээлд хийсэн “Demographia”-ийн судалгаанд Хонконгийн орон сууцнууд хэт өндөр үнэтэй байгаагаас оршин суугчид нь хүртэл байр худалдан авах боломжгүй байгааг онцолжээ.

Хонконгийн орон сууцны дундаж үнэ 2018 онд 20.9 дахин, 2017 онд 19.4 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Хонконгийн араас Канадын Ванкувер хот өндөр үнэтэй орон сууцтай зах зээлээр тодорсон бол орон сууцны үнэ огцом өссөн Австралийн Сидней, Мельбурн хот жагсаалтын гурав болон дөрөвдүгээрт бичигджээ. Харин өндөр үнэтэй орон сууцны зах зээлийн жагсаалтын аравдугаарт Лондон болон Торонто хот багтжээ. Хэдийгээр эдгээр хот хамгийн өндөр үнэтэй орон сууцны жагсаалтад дээгүүрт бичигдэж байгаа ч эдийн засгийн уналтын нөлөөгөөр үл хөдлөхийн зах зээл нь өртөж, худалдан авагчдад боломж олгож байгаа ажээ.

Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн уналтад Хонконгоос эхлээд Лондоны орон сууцны зах зээл өртөж эхэлсэн тул орон сууц худалдан авах нь илүү хялбар болж байгааг дээрх судалгаанд онцолсон байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599596
0 эможи

keyboard_arrow_up