COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

2019 оны 1 сарын 17

Холбоотой Зураг

Алдарт эрдэмтэн Ричард Линн, Тату Ванханен нарын олон жилийн судалгаар тогтоосон дэлхийн улс орнуудын IQ /Ай Киү/ буюу оюуны чадавхийн төвшин, зэрэглэл нь дэлхийн эрдэмтэд судлаачдад ихэд үнэлэгддэг бүтээл юм. Энэ талаар манайд ч олон нийтийн дунд нэлээд маргаан, хэлэлцүүлэг өрнөдөг. Энэ судалгаагаар эхний зургаан байрыг Гонконг, Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань гэсэн зүүн Азийн улсууд эзэлсэн бөгөөд манай улс Италийн араас Исландтай мөр зэрэгцэн 101 оноогоор  найм дахь улс болсон байна. Монголын хувьд бас ч гайгүй гэж үзэх нэгэн байхад хөрш, зэргэлдээх Азийн улсууд дундаа бид яагаад хамгийн сүүлд гэж асуух нэгэн байгаа юм.  Тийм ээ, яагаад. Хятад гаралтай хоёр улс нэгдүгээр байрыг хувааж эзэлсэн бас нэг улс нь дөрөвдүгээрт эрэмлэгдсэн байна. 

Arslan.mn

Хүний оюун ухааны төвшин генетикээс хамаардаг гэж хэлээд гене­тикийн бүтцийг нээснээр Нобелийн шагнал хүртсэн нэг эрдэмтэн хамаг шагнал, цол хэргэмээ хураалгасан байдаг. Энэ бол маргаантай бас “politically correct-улс төрийн хувьд зөв” ярихгүй бол асуудал дагуулах сэдэв тул түр орхиё. Тэгвэл IQ төвшин ахуй орчин, нөхцлөөс хамааралтай юу гэвэл харин тийм гэж хариулж болох юм. Ричард Линн, Тату Ванханен нар ч өөрсдийн судалгаандаа улс орнуудын IQ төвшин тухайн улсын орлого, эдийн засгийн өсөлт, хөгжилтэй шууд хамааралтай бөгөөд хүн амынх нь орлого, санхүүгийн чадавхи нь IQ-гийн хөгжлийн нэгэн чухал хүчин зүйл болдог гэж үзжээ. IQ зэрэглэлийн жагсаалтаас үзэхэд үнэхээр өндөр хөгжилтэй, орлого ихтэй орон эхний байруудад, хөгжил дорой, орлого багатай нь сүүлээр гээд бараг л эдийн засгийн эрэмбээрээ гэмээр жагссан байх аж. Гэхдээ энд ганц нэг сондгой нэгж үзүүлэлт байна. Тухайлбал, Монгол. Нэг хүнд ногдох 3.735 ам.долларын орлогоороо Монгол Улс (IQ 101) Африкийн Тунис (IQ 83), Намиб (IQ 74), арлын Тонга (IQ 86), Самоа (IQ 88), за тэгээд Индонез (IQ 87), Сальвадор (IQ 80), Болив (87), Иордан (84), Ямайк(71) гээд IQ төвшингээрээ арын эгнээнд эрэмблэгддэг улсуудтай ижил төвшинд байх авч, IQ зэрэглэлд эхний наймд жагсч байгаа үзүүлэлт нь өөрөө бидний асуултын хариу болж буй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын (хүний) IQ хөрш, зэргэлдээх Азийн бусад улсуудтай ойролцоо төвшинд буй авч, орлого бага, эдийн засгийн чадавхи муу гэсэн ахуйн шалтгааны улмаас хөрш, зэргэлдээх азийн улсууд дундаа сүүл мушгиж байгаа юм. Бидний өөрсдийгөө харьцуулах дуртай, манай хөрш Хятад улс, хятад гаралтай хүмүүсийн талаар ч юу ярих вэ, тэд нэлээд хол тасарсан байна.

Улсын хөгжилд тухайн улсын хүн амын IQ өгөгдлийн төвшин нэгэн чухал фактор болдог. Тэгвэл IQ нь байна, тэгээд чухам юу нь болохгүй болоод бид Тунис, Намибийн зиндаанд амьдраад байна вэ. Бид хэтэрхий ноомой хүлцэнгүй байна уу, эсвэл хэт их ардчилаад байна уу. Магадгүй аль, аль нь байж болно. Бид зүгээр л юунд ч юм, хэнд ч юм бэ “ховсдуулж, тархидуулчихаад” байгаа нь үнэн. Ямартай ч монгол хүн бид сайхан амьдрах эрхтэй, бидэнд оюуны баялаг, эдийн баялаг гээд сайхан амьдрахад шаардагддаг бүхэн байна. Одоо бидэнд “тархидуулсан” гэдгээ ойлгох, биднийг “тархидсан” тэр бүлэглэл, тогтолцоог нураах  тууштай тэмцэл л хэрэгтэй. Тэрийг хийж чадах IQ бидэнд бий.

 

 

Эдийн засагч Х.Батсуурь

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599356
0 эможи

kkk
2019-05-05 19:58
temtseen bolhoor dam mgl chuud l ylaad baidag biz dee
keyboard_arrow_up