COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2018 онд хамгийн их ашиглагдсан хамгийн муу 25 нууц үг

2018 оны 12 сарын 20

Холбоотой Зураг

Splash Data вебсайт жил бүр уламжлал болгон гаргадаг хамгийн муу хэдий ч хүмүүсийн дунд түгээмэл ашиглагддаг нууц үгсийн рейтингийг нийтэлсэн байна. Уг жагсаалтад нийт 100 нууц үг багтжээ. Тэргүүн байруудыг 12345, password, 123456789 зэрэг хэн ч таах боломжтой нууц үгс эзэлж байна. Түүнчлэн sunshine, iloveyou, princess зэрэг гэгээлэг өнгө аястай, маш амархан нууц үгс дээгүүр байранд жагсжээ. Мөн анх удаа Donald гэх нууц үг энэхүү жагсаалтад багтсан нь цагаан ордонд ажилладаг хэн нэгэн нууц үгэндээ хайхрамжгүй хандсаныг илтгэж байж болох л юм. Та хамгийн муу нууц үгсийн бүрэн жагсаалтыг эндээс харах боломжтой. Ямартаа ч хувийн мэдээллээ хэн нэгэнд алдахыг хүсээгүй л бол доорх нууц үгсийг бүү сонгоорой.

1. 123456
2. password
3. 123456789
4. 12345678
5. 12345
6. 111111
7. 1234567
8. sunshine
9. qwerty
10. iloveyou
11. princess
12. admin
13. welcome
14. 666666
15. abc123
16. football
17. 123123
18. monkey
19. 654321
20. !@#$%^&*
21. charlie
22. aa123456
23. donald
24. password1
25. qwerty123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598485
0 эможи

keyboard_arrow_up