COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2018 оны хамгийн орлоготой зохиолчид

2018 оны 12 сарын 14

Америкийн "Forbes" сэтгүүлийн газраас жилийн хамгийн орлоготой зохиолчдын уламжлалт чансаагаа шинэчлэн гаргалаа. 

Жагсаалтын эхэнд мөрдөн байцаагч Алекс Кроссын талаарх цуврал романы зохиолч Жеймс Паттерсон бичигдлээ. Жеймс энэ жил АНУ-д 4.8 сая ном борлуулж, 86 сая долларын орлоготой ажилласан байна. Тэрбээр "The President Is Missing" шинэ романыхаа ачаар ирэх жил улам их ашигтай ажиллах шинжтэй. 

Өнгөрсөн жилийн чансааг тэргүүлэгч Харри Поттерийн "эх" Жоан Роулинг 54 сая доллартайгаар хоёрдугаар байрт  шалгарлаа. Түүний орлого 2017 онтой харьцуулахад 41 сая доллараар буурчээ. 

Гуравдугаар байрт "Аймшгийн зохиолч" Стивен Кинг 27 сая долларын орлогоор орсон байна.

Шилдэг 10-т мөн 
Жон Гришэм (21 сая доллар)

Жефф Кинни (18,5 сая)

Дэн Браун (18,5 сая)

Майкл Вулф (13 сая) 

Даниэла Стил (12 сая)

Нора Робертс (12 сая)

Рик Риордан,  Э.Л. Жеймс (тус бүр 10.5 сая) нар багтжээ. 

Эх сурвалж: www.ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598214
0 эможи

keyboard_arrow_up