COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол ноолуураар гоёсон Жижи Хадидыг “Vogue“ сайт онцоллоо

2018 оны 12 сарын 03

Дэлхийн алдарт “Vogue” сайт дээр гарсан уг нийтлэл дэлхийн маш олон оронд манай ноолуурыг сурталчлах том түлхэц болж өгсөн гэхэд болно. Алдарт загвар өмсөгч Жижи Хадид ноолууран хүрмээр гангарсан уг зураг интернетэд ихээхэн шуугиан тарьж, хүмүүс хаанаас ийм хувцас худалдан авч болох тухай асуулт тавьж эхэлсэн аж. Энэ бол Ж.Мандхайгийн “Mandkhai” брэндийн хувцас юм. 

Уг авьяаслаг, бүтээлч бүсгүй өмнө нь “Culture Trip” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Mandkhai брэндээр дамжуулж хүмүүс ноолуурыг маш орчин үеийн, сонирхолтой байж болохыг, бас маш чанартайг харах болно. Монголын ноолуурын талаар хүмүүс илүү мэдэж, энэхүү байгалийн гаралтай гайхамшигтай зүйл бидэнд ямар сонирхолтой хувцас загварын сонголтуудыг өгч байгааг олж харна гэж найдаж байна” хэмээн дурдсан байдаг.

Лондонд хувцас загварын чиглэлээр суралцахдаа тэрбээр ноолуураар хийсэн сонирхолтой хувцас загвар гадаадад тэр болгон байхгүйг анзаарчээ. Тийм ч учраас Ж.Мандхай өөрсдийн үүх түүх болоод ноолуурыг дэлхийд таниулахыг зорих болсон байдаг. Жижи Хадидын өмссөн Mandkhai брэндийн уг ноолууран хүрэм 995 паундын үнэтэй.

“Vogue” сэтгүүлийн нийтлэл цааш Монголын ноолуурын зах зээл, загварын ертөнцийн тухай хөвөрч, дэлхийн загварын ертөнцөд тун удахгүй хэрхэн ноолууран хувцас маш их үнэд хүрч, олны өмсөх дуртай хувцас болох тухай өгүүлжээ. “Монгол бол ноолууран бүтээгдэхүүний дийлэнх зах зээлийг эзэлдэг орон. -40 хэмийн хүйтэн болдог уг оронд хахир хатуу өвлийг давахын тулд ямаанд бүдүүн ширхэгт үс, түүний дотуур нарийн торгомсог ноолуур ургана.  Хавар болоход нүүдэлчид ноолуур самнан авч арилжаалдаг. Маш олон газрууд жинхэнэ Монгол ноолуураар хувцас хийдэг гэдэг ч үнэндээ Өвөр Монголоос худалдан авч, чанаргүй бараа хийх нь элбэг байдаг. Их Британийн хүйтэн уур амьсгалд төгс зохицох ноолууран хувцас хаанаас худалдан авах вэ хэмээн гайхаж байна уу? ‘Mandkhai’ брэндийг сонирхоод үзээрэй. Загвар зохион бүтээгч Ж.Мандхай маш тухтай, эвтэйхэн хувцас хийдэг. Бас Жижи Хадид бол гарцаагүй түүний шүтэн бишрэгч. Загвар өмсөгч Жижи Хадид өмнө нь хэд хэдэн удаа Нью-Йорк хотноо тус брэндийн хувцсаар гангарч байсан.”

Ийнхүү дэлхийн алдарт сэтгүүл дээр гарсан томоохон нийтлэлийн ачаар Монголын ноолууран бүтээгдэхүүн олны анхаарлыг улам ч ихээр татаж байна. Тус сэтгүүлийн зүгээс загвар зохион бүтээгч Ж.Мандхайг “Ноолууран хувцсыг цоо шинэ, өвөрмөц зүгт хөтөлж яваа Монгол дизайнер” хэмээн бичжээ.

Эх сурвалж: UB.LIFE
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597801
1 эможи

keyboard_arrow_up