COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Toyota“ эмблемд агуулагдсан нууц

2018 оны 10 сарын 23

Arslan.mn

Энэхүү гайхалтай, дэлхийн хүн бүр шахуу мэдэх алдартай эмблемийг 1989 оны 10-р сард болсон 50 жилийн ойн арга хэмжээний үеэр танилцуулсан ба тансаг зэрэглэлийн автомашин болох Toyota Celsior-г анх энэ эмблемтэйгээр үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Ингээд 1989 оноос эхлэн Toyota-н бүх загварын автомашин шинэ эмблемтэйгээр үйлдвэрлэгдэх болжээ.

Толинд урвуу буусан ч өөрчлөлтгүй харагдах, “Toyota-н автомашин” байна гэж шууд танигдахуйц тэгш хэмтэй зууван дугуй хэлбэр бүхий гайхалтай дизайнтай эмблемийн загварыг төлөвлөхөд 5 жилийн урт хугацааг зарцуулсан байдаг нь ямар их ач холбогдол өгсөнийг илтгэнэ.

Тухайн үед, өдрөөс өдөрт дэлхий дахинд нэр хүнд нь өсөж байсан Toyota энэхүү дизайныг гаргахдаа “Өөрсдийн нэр төрийг илэрхийлэхүйц онцгой байх хэрэгтэй” гэсэн гол үзэл санаанд тулгуурлан дараах 2 зүйл дээр голчлон анхаарсан байна:

  1. Хаанаас ч харсан “Toyota-н автомашин” байна гэж танигдаж байх,
  2. Бусад брэндийн автомашинтай зэрэгцээд зогссон үед бусдаас илүү гялалзаж, тодрон харагдах

Toyota эмблем нь хөндлөн болон босоо тэгш хэмтэйгээр огтлолцуулан байршуулсан 3 ширхэг зууван дугуйнаас бүтнэ. Зууван дугуйнуудын хоёр төв цэгийн нэг нь хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн зүрх сэтгэл , нөгөө нь автомашиныг үйлдвэрлэгч буюу Toyota-н зүрх сэтгэлийг илэрхийлнэ. Эмблемийн дотор хэсгийн огтлолцсон 2 зууван дугуйг нь Toyota-н “T” үсгийг илэрхийлэхийн сацуу жолооны хүрдийг буюу автомашиныг бүхэлд нь илэрхийлдэг. Зууван дугуйн хүрээ нь хэрэглэгч, үйлдвэрлэгчийн зүрх, сэтгэлийг тойрон хүрээлж, хооронд нь холбож өгөх дэлхий ертөнцийг билэгдэнэ.Түүнчлэн зууван дугуйнуудын хэлбэрийг урнаар өргөсөж нарийсган хийсэн нь Япон улсын соёлын илэрхийлэл болох Ханз үсэг бичих бийрний бичилтээс санаа авсан байна. Харин дугуйнуудын хоорондох хоосон орон зай нь “Хэрэглэгчид хүргэх үнэ цэнэ бол хязгааргүй” гэдэг утгыг билэгддэг. Тэрхүү үнэ цэнэ дотроо:

  • Дээд зэргийн чанар
  • Технологийн дэвшил
  • Үргэлж хүлээлтээс дээгүүр байдал
  • Автомашинаас авах тааламж
  • Аюулгүй байдал, нийгэм, байгаль орчинд үзүүлэх шударга ёс зэрэг 5 зүйлийн билэгдлийг агуулдаг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
596315
1 эможи

keyboard_arrow_up