COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шаргал үс, XIX зууны хувцастай АНЖЕЛИНА ЖОЛИ

2018 оны 10 сарын 01

angelina зурган илэрцүүд

Холивудын алдарт жүжигчин Анжелина Жоли шинэ кинонд тоглох бүртээ тухайн дүрд өөрийгөө бүрэн зориулж, огт өөр хүн болж хувирдаг чадварлаг жүжигчин. Саяхан "Maleficent" киноны хоёрдугаар ангийн зураг авалт өндөрлөсөн бол, долоо хоногийн өмнө жүжигчин бүсгүй "Come Away" нэртэй цоо шинэ төслийн зураг авалтад оролцож эхэлжээ.

Өөрийн цахим хуудсандаа тус киноны зураг авалтын талбай дээрх гэрэл зургууд цацсан бөгөөд эдгээр зургуудад Анжелина Жоли XIX зууны үеийн хувцас өмсөж, шаргал өнгийн хиймэл үс зүүж, дүр төрхөө эрс шинэчилсэн нь харагдлаа.

Оскарын шагналт найруулагч Бренда Чепмений бүтээж байгаа "Come Away" нэртэй уран зөгнөлт, утга уянгын кинонд "Алиса гайхамшгийн оронд" ба "Питер Пен" үлгэрүүдээс өмнө болсон үйл явдал гарах юм. 

Холбоотой Зураг

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595435
2 эможи

keyboard_arrow_up