COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Долоон хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН Долоон настай хүү НИКОЛАС ГРИЙН

2018 оны 7 сарын 16

Ганцаараа зогссон зураг дээр харагдах цэнхэр хүрэмтэй хүү бол 7 настай Николас Грийний 1994 оны төрх юм. Энэ хүү өнөөдөр бидний дунд байхгүй. 1994 оны 9-р сарын 29-ний өдөр эцэг эхтэйгээ Италид аялаж явсан тэдний машин руу дээрэмчид дайран гал нээж хүү толгойдоо буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн ч 10-р сарын 1-ний өдөр тархи нь бүрэн үхэжжээ.

Arslan.mn

Гэвч амьдралыг дөнгөж таниж эхэлж байсан хүүгээ харамсалтай гэхэд дэндүү харамсалтайгаар алдаж байгаа эцэг эх нь хүүгийнхээ эд эрхтнийг амьд явах хоног нь цаг минутаар тоологдож, өвчиндөө шаналж байсан бусдад хандивлаж, амьдрал бэлэглэхээр шийдсэн байна.

Arslan.mn

Ингээд Николас хүүгийн зүрхийг Андреа Монгиардо, нүднийх нь торлог бүрхэвчийг Франческо Монделло, Доменика Галлета нар, бөөрийг нь Тино Мотта, Анна Мариа Ди Чегли нар, элгийг нь Мариа Пиа Педала, нойр булчирхайг нь Силвиа Чиампи нар авснаар 7-хон настай бяцхан хүү үхэхдээ 5 хүнд амьдрал, 2 хүнд орчлонг харах нүд бэлэглэж, хорвоогийн сайхныг мэдрэх хугацааг нь уртасгаж өгөөд буцжээ. Хэдийгээр Итали хүмүүсийн гарт гэм зэмгүй хүүгийнхээ амь насыг алдсан ч хамаг эд эрхтнийг нь гаргаж аваад, хоосон шахуу цогцсыг нь оршуулах гэдэг эцэг эхийнх нь хувьд аймшигтай ч гэж хэлж болох эр зориг, нигүүлсэнгүй сэтгэлийг шаардсан нь яриангүй байлаа.

Arslan.mn

Харин Николас хүүгийн үхэл, цаашлаад эд эрхтнийг нь хандивлах эцэг эхийнх нь шийдвэр хэзээнээсээ мафиуд, хэрцгий аллагуудаараа алдартай Итали улсад жинхэнэ цочрол өгсөн гэдэг. Улмаар Николасын үхлээс өмнө Италид нэг жилд нэг сая тутамд 6,2 хүн эд эрхтнээ хандивладаг байсан бол 2006 онд 1 сая хүн тутамд 20 хүн эд эрхтнээ хандивлах гэрээслэл бичин үлдээдэг болжээ.

Arslan.mn

Бусдад амьдрал бэлэглэх энэ аян нь “Николасын нөлөөлөл” гэх нэршилтэй болж, 1999 онд Италийн засгийн газар нас барсан иргэн тусгайлсан гэрээслэл үлдээгээгүй тохиолдолд эд эрхтнийг шаардлагатай байгаа хүнд нь хандивлах тогтолцоонд шилжиж байжээ. Бяцхан хүүгээ зуурдаар алдсан ч 7 хүнд амь, амьдрал, харах нүд бэлэглэсэн хүүгийн эцэг эх болох Рег, Мэгги Грийн нарын шийдвэр ч буруу байсангүй. Өнөөдөр Грийний гэр бүлийн өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэл, тэдний Италийн эрүүл мэндийн салбарт үзүүлсэн үлгэр жишээ, 7 хүний амийг аварсан хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн 120 гаруй гудамж, талбай, цэцэрлэг, сургууль, хөшөө байгууламж, гүүр хүртэл Николас Грийний нэрэмжит болжээ.

Хорвоо дээр 7-хон жил амьдарсан ч домог болон мөнхөрсөн Николас хүүгийн амьдралаас сэдэвлэсэн Nicholas’s Gift буюу Николасын бэлэг нэртэй кино 1998 онд хийгдэж, кинонд ээжийнх нь дүрийг бүтээсэн жүжигчин Жэйми Лий Куртис Эмми наадмын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн байдаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59543
2 эможи

keyboard_arrow_up