COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн дулаарлаас болж ЗАГАС үнэрлэх мэдрэхүйгээ АЛДАЖ БАЙНА.

2018 оны 8 сарын 14

Image result for lost sense of smell fish

Уур амьсгалын өөрчлөлт далай доторх амьдралд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн тухай сэрэмжлүүлэг, баримт, тайлбар олон гарах болжээ. Тухайлбал, далайн усны температур нэмэгдсэнээс болж, загас, далайн амьтад хүйтэн ус руу тэмүүлж, зарим нь хэдэн зуун жилээр нутагласан “гэр”-ээ орхин нүүдэллэж, уршгаар нь зарим төрлийн загас богино хугацаанд давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид хэлж буй. Ингээд зогсохгүй зарим төрлийн загасны үнэрлэх мэдрэмжид нөлөөлж байгааг ажигласан байна. Ажиглалтын явцад зарим төрлийн загасны үнэрлэх мэдрэмж эрс суларснаас хоол тэжээлээ олж идэж чадахгүйгээс гадна өөрийгөө аюулаас хамгаалж, сэргийлэх байгалийн чадвараа алдахад хүрээд байгааг тогтоосон байна. Мөн зарим төрлийн загасны хайрс хурдацтай нимгэрч байгаа аж. Энэ нь загас байгальд дасан зохицох чадвараа алдаж буйн улмаас үй олноороо устах аюул нүүрлэж буй явдал хэмээн судлаачид анхааруулж байгаа юм.

Related image

Энэ талаар судлаачид “Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үзэгдлээс болж загас үй олноороо уствал дэлхий дахины загасны үйлдвэрлэл, аялал жуучлалд маш их хэмжээний гарз учирч, загаснаас хүн төрөлхтний авдаг уураг, тэжээл үгүй болж, байгалийн тэнцвэрт байдал алдагдана” хэмээж буй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
593799
1 эможи

keyboard_arrow_up