COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Японы гүнжийн ХУРИМ сүйт залуугийн ӨРний асуудлаас болоод ХОЙШИЛЖЭЭ

2018 оны 8 сарын 10

Санхүүгийн асуудлаа шийдэх хүртэл нь охиноо өгөхгүй гэдгээ Японы гүнж Макогийн эцэг эх ирээдүйн хүргэнийхээ талд мэдэгдсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Японы эзэн хаан Акихитогийн ууган зээ болох Мако өнгөрсөн оны есдүгээр сард их сургуульд хамт сурч байсан 26 настай Кэй Комуро хэмээх залуутай сүй тавьж байгаагаа зарласан юм.

Жирийн иргэнтэй гэр бүл болсноор язгууртны хэргэмээ алдах болоод байгаа Мако тухайн үед хуримаа энэ оны арваннэгдүгээр сард хийнэ гэж мэдэгдэж байв.

Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард тэд гэр бүл болох ёслолоо 2020 онд хийхээр хойшлуулж байгаагаа зарласан юм.

Тэд энэ шийдвэрээ тайлбарлахдаа “гэрлэлтээс өмнө сайтар бодож үзэх ёстой асуудлууд байна” гэж байлаа. 2005 онд эзэн хааны ганц охин хуримаа даруухан тэмдэглэснээс хойш Японы язгууртны гэр бүл анх удаа хурим найр хийх гэж байгаа тул бэлтгэл хэрэгтэй байгааг ч хэлж байв.

Бас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд Акихито хаан ширээгээ өөрийн хүсэлтээр хүүдээ шилжүүлэх гэж байгаа түүхэн чухал үйл явдлын бэлтгэлтэй давхцсан нь үүнд нөлөөлсөн гэдэг.

Харин одоо Японы хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хурим хойшлох болсон гол шалтгаан нь сүйт залуу Комурогийн гэр бүлтэй холбоотой санхүүгийн дуулиан гэнэ.

Комурогийн эх хүүгээ их сургуульд сургахын тулд салсан нөхрөөсөө мөнгө зээлсэн юм байна. Гэтэл энэ мөнгөний асуудал одоо болтол шийдэгдээгүй маргаантай байгаа ажээ.

Тиймээс Мако гүнжийн эцэг болох ханхүү Акишино, эх болох гүнж Кико нар сүйт залуу, түүний ээж нартай хэд хэдэн удаа уулзахдаа энэ тухай хэлж байсныг хэвлэлүүд олж мэдээлжээ.

Японы засгийн газар язгууртны амьдралаа орхин жирийн иргэн болох гэж байгаа Мако гүнжид шинэ амьдралаа эхлэхэд нь зориулан 100 сая иен ($900,000) гаргахаар төлөвлөсөн нь тэдний санааг зовоож байгаа аж. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгө сүйт залуугийн өрийг дарахад зориулагдсан гэх хэл ам гарахаас болгоомжилж байна.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593698
0 эможи

keyboard_arrow_up