COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэндүү БОГИНО амьдарсан ч, мэдэрсэн МЭДРЭМЖ нь үнэхээр баялаг “AMY WINEHOUSE“

2018 оны 8 сарын 09

Холбоотой Зураг

Английн алдарт дуучин, дууны зохиолч Эми Уайнхаус нь 1983 оны 9 -р сарын 14 нд Английн Лондон хотноо төржээ. Жааз , Soul, Блюз гэх мэт олон төрөл жанрыг нь нэгтгэсэн гайхалтай өвөрмөц, хүчтэй дуу хоолойгоороо дэлхийд алдартай нэгэн. Нэр алдрын оргилд хүрч, олон сая сая шүтэн бишрэгчтэй болсон ч 27 - хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Хэдийгээр тэрээр богинохон насалсан ч урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, түүхийг бүтээсэн гайхалтай эмэгтэй юм.

Түүний аав нь таксины жолооч, ээж  Janis Winehouse нь эм зүйч мэргэжилтэй байжээ. Уайнхаус нь орос, еврей гаралтай бөгөөд Лондонд төрж, тэндээ суурь боловсрол эзэмшиж байсан юм. Хэдийгээр түүний эцэг, эх урлагтай холбоогүй ажилладаг байсан ч түүний авга ах нар нь жазз хөгжимчид, эмээ нь дуучин байсан юм. Тийм ч учраас түүнийг дуучин болоход эдгээр хүмүүс ихээр нөлөөлсөн гэдэг. Түүний аав нь Франк Синатрагийн дуунуудад их дуртай, байнга сонсдог байсан бөгөөд Уайнхаус "Fly Me to the Moon"  дууг сургуулийнхаа тоглолт дээр дуулж байжээ. 9 настай байхад нь эцэг эх нь салж, амралтынхаа өдрөөр аавтайгаа уулздаг болсон гэдэг. 

1992 онд эмээ нь түүнийг театр урлагийн сургуульд оруулжээ. Суралцаж байх хугацаандаа найзуудтайгаа нийлж "Sweet "n" Sour" гэдэг хамтлаг байгуулж байсан удаатай. Хамраа цоолсноосоо болж сургуулиасаа хөөгдөж байсан бөгөөд хэд хэдэн сургууль сольж байсан нь сахилгагүй байсныг нь илтгэдэг. 

14 настайдаа гитар тоглож, 15 настайгаасаа анхны дуугаа бичиж эхэлсэн юм. "Bolsha Band" хамтлагт дуулснаасаа хойш хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид түүний талаар бичиж эхэлсэн бөгөөд 2000 онд Үндэсний Залуучуудын Жазз найрал хөгжмийн дуучин болжээ. Улмаар Тайлер Жеймстэй танилцаж мөрөөдлөө биелүүлэх боломж нь нээгдсэн юм. 2002 онд анхны гэрээгээ хийж 7 хоногт 250 еврогийн ашиг олдог болж, хэдийнэ олонд танигдсан дуучин болсон юм. Улмаар "EMI" - тай гэрээ хийж , продюсер Salaam Remi- тэй хамтран ажиллаж, анхныхаа цомгийг гаргасан юм.

Холбоотой Зураг

Хамгийн анхны гаргасан цомог нь түүнийг олон шүтэн бишрэгчтэй болгож, ашиг орлого өндөртэй байсан бөгөөд 2 дахь цомог нь анхны цомгоосоо ч амжилттай болж, илүү өндөр амжилтанд хүрсэн юм. 2006 "Back to black" цомог нь "Grammy Awards" - д 6 төрөлд нэр дэвшиж, 5 төрлийн номинацын эзэн болжээ. "Шилдэг шинэ уран бүтээлч" "Оны шилдэг дуу " гэх мэт хамгийн гол шагналуудыг хүртсэн бөгөөд энэ нь түүнийг 1 өдрийн дотор хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй дуучин болгосон төдийгүй 5 удаа Гриммийн шагнал хүртсэн Их Британы хамгийн анхны эмэгтэй дуучин болжээ. 

Мөн "Ivor Novello Awards" - аас 3 номинацын эзэн болж байв. 2004 онд "Stronger Than Me" дуугаараа "шилдэг орчин үеийн дуу" шагналыг, 2007 онд "Rehab" дуугаараа дахин "шилдэг орчин үеийн дуу" шагналыг, 2008 онд "Love Is a Losing Game" дуугаар "Шилдэг хөгжим" "Шилдэг дууны зохиол" шагналыг тус тус хүртсэн юм. Үүгээр зогсохгүй "Back to black" цомог нь  21 -р зууны Английн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарч байсан төдийгүй хөгжмийн ертөнцийн хамгийн агуу 100 уран бүтээлчийн нэгээр түүнийг нэрлэдэг.

Холбоотой Зураг

Дэндүү богино боловч хийж бүтээсэн зүйл арвинтай, даанчиг хайнга амьдарсан гайхалтай дуучин бүсгүй 2007 онд Блейк Филдертэй нууцаар хуримаа хийсэн байдаг. Гэвч ердөө 2 жилийн дараа салахдаа тулсан бөгөөд энэ бүхэн нь дуучин бүсгүйн хар тамхинд донтолт, хэт их архидалтаас болсон хэмээдэг юм. Хэдий тэд салсан боловч залуу түүнээс юу ч авахгүй болохоо мэдэгдэж, үргэлж хажуунаас чинь хайрлаж явна хэмээсэн байдаг. Үнэн хэрэгтээ дуучин бүсгүйг анх хар тамхинд донтуулсан хүн нь Блейк бөгөөд тэрээр үүндээ маш ихээр харамсаж явдаг аж. 2011 оны 7 -р сарын 23 нд бүсгүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж, олон хүмүүс тэр дундаа Блейкийн сэтгэлд хэзээ ч арилашгүй сэтгэлийн шархыг үлдээсэн байна. Блейк Филдер өнөө хэр нь хуучин амрагаа үгүйлэн санаж явдаг төдийгүй түүний нас барснаас хойш нэг хэсэгтээ л шоконд орж, үхэхээс наагуур болсон гэдэг. 

Түүнийг амжилтын оргил хэмээн хэлж болох "Back to Balck" дууг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
593656
1 эможи

keyboard_arrow_up