COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн дур булаам төгөлдөр хуурч

2018 оны 8 сарын 07

АНУ-д амьдардаг төгөлдөр хуурч Лола Астанова (Lola Astanova) саяхнаас цахим ертөнцөд шуугиан тариад байна. Хэдийгээр тэр тун авьяаслаг хөгжимчин боловч түүний гадаад үзэмжинд хүмүүс илүүтэй татагдах болсон аж. Харин энэ байдлыг нь анзаарсан мэргэжил нэгт нөхөд нь Лола Астановаг хөгжимчдийн нэр хүндийг унагаж гүйцлээ хэмээн шүүмжилж, дүргүйцлээ илэрхийлж эхэлжээ.

Дэлхийн хамгийн дур булаам төгөлдөр хуурч

Лола Астанова Узбекистаны нийслэл Ташкент хотод 1985 онд төрсөн юм. Тэрээр хүүхэд байхаасаа алдарт төгөлдөр хуурч, профессор Тамара Поповичийн удирдлага дор суралцсан бөгөөд хожим Москва хот дахь ОХУ-ын хөгжмийн их сургуулийг төгсчээ. 

Тэрээр найман настайдаа Герман, Франц, Австри, Итали, ОХУ зэрэг орноор аялан тоглолт хийж байсан бөгөөд 1996 онд Москва хотод зохиогдсон залуу төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнээс Шопины нэрэмжит шагнал хүртсэн байна. Лола Астанова 2003 онд АНУ руу цагаачилсан төдийгүй 2004 онд Вашингтон хот дахь Жон Ф.Кеннедигийн нэрэмжит соёл урлагийн төвд анхны тоглолтоо хийсэн хийсэн юм. 

 

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593591
0 эможи

keyboard_arrow_up