COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Роналдинио хоёр эхнэртэй болно

2018 оны 5 сарын 25

Бразилийн хөл бөмбөгийн од Роналдиньо ирэх наймдугаар сард хоёр найз бүсгүйтэйгээ гэрлэхээр болжээ. 

Присцилла Коэльотэй Роналдиньо 2013 оноос эхлэн болзож эхэлсэн бол Бэатрис Сузатай 2016 оноос найзалж эхэлжээ. Домогт тоглогч найз бүсгүйчүүдийн хамтаар өнгөрсөн арванхоёрдугаар сараас Рио Жанейро дахь байшиндаа “эв найрамдалтайгаар” амьдарч эхэлсэн гэнэ. Тэрээр хоёр найз бүсгүйдээ сард ижил хэмжээний мөнгө өгч, хоёуланд нь адилхан бэлэг авч өгдөг аж. 

Хурим Роналдиньогийн гэрт болох ба зөвхөн гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүс нь оролцох аж. Харин түүний эгч хуримын ёслолд оролцохгүй гэнэ. Учир нь тэрээр дүүгийнхээ амьдралын хэв маягийг зөвшөөрдөггүй нэгэн гэнэ. 

Хоёр ба түүнээс олон эхнэр нөхөртэй байхыг Бразилд хориглодог ч Роналдиньогийн тохиолдол арай өөр аж. Тэрээр найз бүсгүйчүүдтэйгээ зэрэг хуримаа хийх учир үүнийг Бразилд хууль ёсоор гурван иргэний холбоо гэж тооцдог аж.

Нэг эрэгтэй хоёр эмэгтэй хоорондоо хуримласан тохиолдол Бразилд 2012 онд бүртгэгдсэн бол гурван эмэгтэй хоорондоо гэрлэсэн тохиолдол 2015 онд бүртгэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57737
4 эможи

keyboard_arrow_up