COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөхөө жижигрүүлсэн одууд

2018 оны 5 сарын 16

Өөрийнхөө бүх зүйлд сэтгэл хангалуун байдаг эмэгтэй энэ хорвоод үгүй бололтой. Бараан өнгийн үстэй хүнд шар үс, харин буржгар эмэгтэйчүүдэд шулуун үс таалагдах жишээтэй. Хөх томруулах гоо сайхны хагалгаанд ордог хүүхнүүд олон байдаг бол эсрэгээрээ зарим нь том хөх түвэгтэй санагддагаас жижигрүүлэхээр мэс заслын эмчийг зорьдог гэнэ. Хөх жижгэрүүлэх хагалгаанд орсон одуудтай танилцацгаая.

1 Дрю Бэрримор (Drew Barrymore)

Дрю хэдийгээр махлаг байсан ч жүжигчин болохынхоо өмнө фитнессээр хичээллэснээр өөрийн төгс бие галбирыг олж чадсан юм. Гэхдээ түүний том хөх хэвээр үлдсэн бөгөөд Дрю "Том хөх гэдэг бол сэтгэл зүйн том ачаалал болдог. Чи хэчнээн туранхай байсан ч том хөхтэй байвал үргэлж л бүдүүн харагдах болно” гэжээ. Ингээд 20 нас хүрмэгцээ тэрээр гурван размерын хөхөө нэг размер болгож багасгасан байна.

Дрю Бэрримор  (Drew Barrymore)

2 Памела Андерсон 

Памела өсвөр насны охин байхдаа хамгийн анхны хагалгаагаа хийлгэсэн бөгөөд багынх нь зургийг харахад танихын аргагүй гэнэ. 1999 онд тэрээр хэт том хөхнөөсөө залхаж, хиймэл хөхөө жижиг болгожээ. Памела энэ шалтгааныхаа талаар "Өөрийн төрөлхийн сайхан галбирыг эргүүлж авчрахыг хүссэн" хэмээсэн бөгөөд 49 насандаа ч тэр үзэсгэлэнтэй харагдаж байна.

Памела Андерсон (Pamela Anderson)

3 Николь Кидман 

Кидман бусад оддын адилаар хөх томруулах мэс ажилбарт орж, баяр ёслолын үеэр цээжээ ил гаргасан хувцас өмсөх дуртай байжээ. Харин хэдэн жилийн өмнө Кидман хөхөө жижгэрүүлж нэг размер болгосон гэнэ. Хиймэл хөх биеийг нь хордуулах магадлалтай гэж үзсэн учир Николь ийнхүү хуучин хэвэндээ орохоор шийдсэн байна.

Николь Кидман (Nicole Kidman)

4 Виктория Бэкхем

Өсвөр насандаа Виктория жижиг хөхнөөсөө маш их ичдэг байсан гэнэ. Тиймээс тэрээр хөх томруулах хагалгаанд хоёр ч удаа оржээ. Гэсэн хэдий ч дуучин бүсгүй өөрийгөө хиймэл хөхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан гэнэ. Харин 2009 онд хэт туранхай биед нь дөрвөн размерын хөх зохихгүй гэж үзсэн учир хөхөө буцаад хуучин хэвэнд нь оруулжээ.

Виктория Бэкхем (Victoria Beckham)

5 Женнифер Коннели 

“Requiem for a Dream” киног нь хэрэв үзсэн бол “Оскар”-ын шагналтан Женнифер Коннелиг сайхан хөхтэй гэдгийг нь мэднэ. Харамсалтай нь одоо түүний хөхнөөс юу ч үлдээгүй гэнэ. Тэрээр хөх томруулах хагалгаанд орсныхоо дараа эргээд жижгэрүүлсэн үү, үгүй юү гэдэг нь нууц хэвээр үлдсэн бөгөөд энэ талаар огт ам нээгээгүй аж.

Женнифер Коннели  (Jennifer Lynn Connelly)

6 Кристина Риччи 

“Адамсын гэр бүл” хэмээх киногоороо алдартай Кристина өөрийн хөхийг жижгэрүүлэхээр шийдсэн байна. Түүний том хөх өндөр бүсгүйг ямар ч пропорцгүй харагдуулж байсан гэнэ. Үүнээс гадна эрчүүдийн харц хэзээ ч нүдэн дээр нь тусдаггүй болохыг тэр анзаарчээ.

Кристина Риччи  (Christina Ricci)

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
57357
3 эможи

keyboard_arrow_up