COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трампын “эгч”-ийг Испаний фермээс олжээ

2018 оны 4 сарын 26

АНУ-ын ерөнхийлөгчтэй тун төстэй Испаний фермер эмэгтэйн зураг хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд тараад байна.

Баруун хойд Испаний нэгэн фермд төмс тариалдаг Долорес Лэйс хэмээх 64 настай эмэгтэйн зургийг анх нэгэн сэтгүүлч буулгаснаа Инстаграм сүлжээнд нийтэлснээр олны анхаарлын төвд орсон юм.

Сэтгүүлч түүнээс АНУ-ын гадаад бодлого, олон улсын харилцааны талаар үг сонсох гэсэн боловч фермер эмэгтэй зөвхөн хүр хорхойн тархалт төмсний ургацанд нь нөлөөлөхөөс айж байгаагаа ярьж байсан гэнэ.

Тэрээр үснийх нь өнгө л түүнийг Трамптай адилхан харагдуулж байгаа байх гэхээс өөр үг хэлээгүй байна. Гар утас, интернэт огт хэрэглэдэггүй, сонирхдог ч үгүй гэсэн Долорес өөрийгөө алдартай болж байгааг охиноосоо сонссон гэжээ.

Түүний амьдардаг Испаний баруун хойд Галици нутаг нь хадархаг өндөр эрэгтэй, олон хөлөг онгоц осолдож, эрэгт нь шидэгдэж байсан газар гэнэ.

Тиймээс зарим хүмүүс Трампын өвөг дээдсийн нэг хэсэг энд үлдсэн байж магадгүй гээд удам судрыг нь шалгах хэрэгтэй гэсэн саналыг сошиал сүлжээнд дэвшүүлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press                               http://ikon.mn/n/19y0

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56555
1 эможи

keyboard_arrow_up