COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Танд хэдийг төлбөл Фэйсбүүкийг хэрэглэхгүй байж чадах вэ?

2018 оны 4 сарын 17

Arslan.mn

Онлайн ертөнцийн нэг давуу тал нь ихэнх зүйл үнэ төлбөргүй байдаг. Фэйсбүүк, Википедиа, Гүүгл гээд бүгд төлбөргүй. Мэдээж үнэ төлбөргүй үйлчилгээ авсныхаа төлөө та зар сурталчилгаа үзэх үүрэг хүлээнэ.

Тэгвэл саяхан Массачусетсийн Технологийн их сургууль (MIT), Гронингений их сургуулийн судлаачид төлбөргүй дижитал бүтээгдэхүүнүүдийн бодит үнэ цэнийг хэрхэн тодорхойлж болох талаар судалгаа хийжээ.

Тухайлбал Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (GDP) нь тухайн улсын эдийн засгийн хэмжээг тодорхойлдог уламжлалт хэмжүүр бол үүнд үнэ төлбөргүй бүтээгдэхүүнүүд ямар нөлөө үзүүлдгийг судалсан байна. Жишээ нь нэвтэрхий толь бичиг худалдаж авахын оронд хүмүүс Википедиаг төлбөргүй хэрэглэх нь тухайн улсын ДНБ-д муугаар нөлөөлнө.

Энэ нөлөөг судлах ажлын хүрээнд тэд бас нэгэн сонирхолтой туршилтыг гүйцэтгэжээ.

Тухайлбал хэсэг хүмүүсээс сард хэдийг тэдэнд төлбөл Фэйсбүүкийг хэрэглэхгүй тэвчиж чадахыг асуусан байна. Төлбөрийн сонголтыг $1-$1,000 хүртэл санал болгожээ.

2016 онд 1,500 хүнээс ийм судалгаа авахад оролцогсдын тал орчим нь $50-ыг төлбөл сарын хугацаанд Фэйсбүүкээс татгалзаж чадна гэж хариулсан байна.

Туршилтын үр дүн олон нийтийн санааг бүрэн илэрхийлэхгүй ч судлаачид бодит утгыг $30-$70-ын хооронд байна гэдэгт итгэлтэй болсон гэнэ. 

Харин 2017 онд дахин уг туршилтыг явуулахад хүмүүсийн тал нь $40-оор Фэйсбүүкийг солиход бэлэн байжээ.

Жилийн хугацаанд Фэйсбүүкийг үнэлэх үнэлэмж хүмүүсийн дунд буурсан, эсвэл зүгээр л санамсаргүй ингэж таарсан байх гэж тэд дүгнэсэн байна.

Судлаачид иймэрхүү аргаар төлбөргүй үйлчилгээний үнэ цэнийг тогтоож болох юм гэдгийг жишээ болгон харуулах гэж уг туршилтыг зохион байгуулсан гэжээ. 

 

Эх сурвалж: Quartz

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56190
0 эможи
keyboard_arrow_up