COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“СТАРБАКС“-аар үйлчлүүлэхгүй байхыг уриаллаа

2018 оны 4 сарын 16

Зураг

Хар арьстан 2 залууд нойлын өрөөгөө ашиглуулахаас татгалзсантай холбоотой дуулиан шуугиан гарсны дараа дэлхий даяар хэдэн мянган салбартай кофены газар болох “Старбакс”-аар үйлчлүүлэхгүй байхыг олон хүн олон нийтийн сүлжээгээр дамжуулан уриалжээ.
 
Энэ явдал өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Филадельфи хотод байрлах Старбаксын нэгэн салбарт болсон байна. Африк гаралтай америк 2 залуу найзыгаа хүлээх зуураа тус газарт орж суужээ. Хүлээх зуураа хоёр залуу юу ч захиалаагүй байна. Харин ариун цэврийн өрөө ашиглах гэсэн нэг залууд нь Старбаксын ажилтнууд арин цэврийн өрөө зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулагдсан гэж хэлжээ. Түүнээс гадна тус газрын ажилтнууд хоёр залууг кофе шопоос нь гарахыг хэд хэдэн удаа хүссэн байна. Залуус тэндээс гарахаас татгалзсан учир Старбаксын ажилтнууд цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар хоёр залууг баривчилжээ.  
 
“Хууль сахиулах байгууллагын ажилтнууд тэдэнд ямар ч муу зүйл хийгээгүй” хэмээн хожим нь тус хотын цагдаагийн ажилтан Ричард Росс хэлсэн байна.

Болсон явдалд Старбакс компанийн зүгээс хүлцэл өчиж байгаагаа илэрхийлсэн хэдий ч энэ хэргийн талаар сонссон олон хүн тус компанийн удирдлагыг зэмлэн буруушаасан байна. Тухайлбал, твиттерээр дамжуулан нийтэлсэн “Старбаксаар үйлчлүүлэхгүй байя!” гэсэн уриатай мэдэгдэл хамгийн их тархажээ.  

Эх сурвалж: MONTSAME.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56140
1 эможи
keyboard_arrow_up