COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сан Франциско үслэг эдлэл худалдаалахыг хориглосон АНУ-ын хамгийн том хот боллоо

2018 оны 3 сарын 21

Холбоотой Зураг

Өчигдөр АНУ-ын Сан Франциско хотын зөвлөл амьтны арьсаар хийсэн хувцас, үслэг эдлэлийг зарж борлуулахыг хориглосон журмыг баталжээ.

Шинэ журам 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон байна.

Харин худалдаа эрхлэгчдэд агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнээ 2020 оны нэгдүгээр сараас өмнө зарж дуусгах шаардлага тавьжээ.

Зөвхөн хувцас биш, амьтны арьс үсээр хийгдсэн бусад эд зүйлсийг хориглож байгаа юм.

Сан Франциско нь үслэг эдлэлийг хориглосон Калифорни мужийн гурав дахь хот болж байна. Үүнээс өмнө Беркли, Уэст Холливүүд хотууд ийм арга хэмжээ аваад байжээ.

Амьтны эрхийг хамгаалагчид Сан Францискогийн шийдвэрийг талархан хүлээж авсан байна. Харин хотын жижиг худалдаачид шийдвэрийг таагүй хүлээж авсан гэнэ. Тэд дэлгүүрээ өөр хот руу шилжүүлэх талаар төлөвлөж эхэлжээ.

 

Эх сурвалж: Time.Com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55134
0 эможи
keyboard_arrow_up