COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Трамп Ким Чен Уныг их буугаар буудаж буйгаар дүрсэлжээ

2018 оны 2 сарын 21

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн олон орон багт наадам тэмдэглэлээ. Европын зарим хотуудад багт наадамд оролцогчид улс төрийн эрхмүүдийг элэглэсэн баг бүтээсэн байсан нь анхаарал татав.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нарыг элэглэсэн бөмбөлөг хамгийн олон байсныг дурьдъя. Мөн Германы канцлер Ангела Меркель, Британийн ерөнхий сайд Тереза Мэй нарыг элэглэсэн баг, хийлдэг бөмбөлөг цөөнгүй байлаа.

Мексикчүүд тод өнгийн хувцас өмсөж, гудамжиндаа бүжиглэсэн бол Гаитигийн нэгэн иргэн могойн арьс нөмөрч багт наадамд оролцов. Багт наадмын нийслэл гэгддэг Рио Дэ Жанейро хотод энэ жилийн карнавалыг өргөн дэлгэр ктэмдэглэлээ. Иргэд том том бөмбөлөг агаарт хөөргөж, баг өмссөн хүмүүс гуламж талбайдаа бүжиж шөнө дунд болтол баярлаж цэнгэлджээ.

Эх сурвалж: time.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54127
0 эможи
keyboard_arrow_up