COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Илон Маскийн автомашиныг сансар огторгуйн хаана явааг харах боломжтой болжээ

2018 оны 2 сарын 18

ёрдугаар сарын 6-ны өдөр SpaceX компани манай дэлхийн хамгийн хүчирхэг пуужинг сансарт амжилттай хөөргөсөн билээ. Falcon Heavy пуужингийн туршилтын ачаа нь тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн эдэлж байсан Tesla Roadster спорт загварын автомашин байсан юм.

Arslan.mn

Одоо уг машин нь жолооныхоо ард “Starman” гэгдэх хиймэл хүнийг суулган дэлхий ба Ангараг гарагийн тойрог замуудыг холбосон зууван хэлбэрийн замаар эргэлдэн аялж байгаа. Тэр энэхүү замд олон зуун сая, магадгүй тэрбум жил ч аялах боломжтой гэж үздэг юм.

Тэгвэл Илон Маскийн автомашиныг хаана явааг харах боломжтой вэбсайт нээгджээ.

WhereisRoadster.com

Arslan.mn

 сайтад уг машины аялалын замыг хөдөлгөөнт хэлбэрээр харж, хэзээ дэлхийд, наранд, Ангарагт хамгийн их ойртох, хамгийн их холдох зэрэг мэдээллийг харах боломжтой юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53988
0 эможи
keyboard_arrow_up