COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

E! сувгаар загвар өмсөгчдийн амьдралыг харуулсан баримтат цуврал гарна

2018 оны 2 сарын 13

Arslan.mn

Хөшигний арын бодит байдлыг харах боломжтой боллоо

Кардашьян-Женнер гэр бүлийн амьдрал, "Fashion Police", Холливүүд дэх томоохон арга хэмжээ бүрийн улаан хивсний сурвалжилга гэх зэрэг загварын салбартай салшгүй холбоотой контент бэлтгэдэг E! суваг ээлжит төслөө эхлүүлэх гэж байна. Энэ удаад телевизийн хамт олон загвар өмсөгчдийн ертөнцийг дэлгэрэнгүй танилцуулахаар шийджээ. "Model Squad" хэмээн нэрлэгдсэн шинэ баримтат цуврал нь нийт найман ангиас бүрдэх бөгөөд анги бүр нь нэг цаг үргэлжлэх юм.

"Model Squad" цуврал нь Даниела Брага, Ханна Фергюсон, Надин Леопольд, Кэролайн Лоу, Эшли Мур, Шанина Шейк ба Оливия Калпо гэх зэрэг алдарт моделиудын загварын долоо хоногийн үеэрх завгүй амьдралыг харуулж, хөшигний ард өрнөдөг бүхий л нууцыг дэлгэх болно.

Цувралын эхний анги хоёрдугаар сарын 12-нд E! сувгаар цацагдахаар төлөвлөгджээ.

Эх сурвалж: buro247.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53813
0 эможи
keyboard_arrow_up